Дикломон ретард 100 мг уртасгасан үйлдэлтэй шахмал эмийн уусалтын харьцуулсан судалгаа
Keywords:
Биоэквивалент чанар, адил ба ялгаатай байдлын хүчин зүйлAbstract
Дикломон ретард 100 мг уртасгасан үйлдэлтэй шахмалын эмийн бодисын уусалтыг Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ын (USP 32NF 27) фармакопейн аргаар in vitro орчинд тодорхойлов. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын зөвлөмжийн дагуу А ба Б жагсаалтын шалгуур үзүүлэлтийг хангасан Новартис эмийн үйлдвэрийн Вольтарен ретард 100мг, Денкфарм эмийн үйлдвэрийн Диклоденк ретард 100мг шахмал эмүүдийг харьцуулах бүтээгдэхүүн болгон сонгон авав. Шахмал эмүүдийн уусалтын зураглалыг гаргаж, адил болон ялгаатай байдлын хүчин зүйлийг харьцуулан тогтооход Вольтарентай харьцуулахад f2=66.4, f2=8.5, Диклоденктэй харьцуулахад f2=57.7, f2=14.6 байна.
In the MNUMS Digital Library
Downloads
Published
Issue
Section
License
Articles in this journal are published under the Creative Commons Attribution 4.0 International License (CC BY 4.0). Anyone may copy, distribute and adapt the work, provided the authors and the source are properly credited. Copyright remains with the authors.
