Мөлхөө холтсон цэцэг (Ranunculus repens L.) ургамлын цэцэг, газрын дээд хэсгийн нийт фенолт нэгдэл, нийт флавоноид, антиоксидант идэвхийн судалгаа

Authors

  • Б.Уранбилэг Уранбилэг Б.1, Одонтуяа Г.2, Энхмаа Д.1, Цэрэнцоо Б.3, Цэрэндагва Д.3 АШУҮИС-ийн БиоАнагаахын Сургууль, Анагаахын Химийн Тэнхим ШУА, ХХТХ, Байгалийн Нэгдлийн Химийн Лаборатори АШУҮИС-ийн Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль odontuyag@mas.ac.mn Author
  • Г.Одонтуяа Уранбилэг Б.1, Одонтуяа Г.2, Энхмаа Д.1, Цэрэнцоо Б.3, Цэрэндагва Д.3 АШУҮИС-ийн БиоАнагаахын Сургууль, Анагаахын Химийн Тэнхим ШУА, ХХТХ, Байгалийн Нэгдлийн Химийн Лаборатори АШУҮИС-ийн Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль odontuyag@mas.ac.mn Author
  • Д.Энхмаа Уранбилэг Б.1, Одонтуяа Г.2, Энхмаа Д.1, Цэрэнцоо Б.3, Цэрэндагва Д.3 АШУҮИС-ийн БиоАнагаахын Сургууль, Анагаахын Химийн Тэнхим ШУА, ХХТХ, Байгалийн Нэгдлийн Химийн Лаборатори АШУҮИС-ийн Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль odontuyag@mas.ac.mn Author
  • Б.Цэрэнцоо Уранбилэг Б.1, Одонтуяа Г.2, Энхмаа Д.1, Цэрэнцоо Б.3, Цэрэндагва Д.3 АШУҮИС-ийн БиоАнагаахын Сургууль, Анагаахын Химийн Тэнхим ШУА, ХХТХ, Байгалийн Нэгдлийн Химийн Лаборатори АШУҮИС-ийн Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль odontuyag@mas.ac.mn Author
  • Д.Цэрэндагва Уранбилэг Б.1, Одонтуяа Г.2, Энхмаа Д.1, Цэрэнцоо Б.3, Цэрэндагва Д.3 АШУҮИС-ийн БиоАнагаахын Сургууль, Анагаахын Химийн Тэнхим ШУА, ХХТХ, Байгалийн Нэгдлийн Химийн Лаборатори АШУҮИС-ийн Монгол Анагаах Ухааны Олон Улсын Сургууль odontuyag@mas.ac.mn Author

Keywords:

Мөлхөө холтсон цэцэг, нийт фенолт нэгдэл, нийт флавоноид, Анагаахын Химийн Тэнхим ШУА, ХХТХ

Abstract

Мөлхөө холтсон цэцэг ургамлын газрын дээд хэсгийг идээт үрэвсэл, ил шарх, хорт хавдар, усан хаван, ходоод гэдэсний архаг үрэвсэл зэрэг олон өвчнийг анагаахад хэрэглэж ирсэн уламжлалтай. Манай оронд ургадаг Мөлхөө холтсон цэцэг ургамлын цэцэг, газрын дээд хэсэг эмийн түүхий эдэд нийт фенолт нэгдэл, нийт флавоноидын тоо хэмжээ, антиоксидант идэвхийг DPPH радикалыг зайлуулах спектрофотометрийн аргаар тодорхойлов. Мөлхөө холтсон цэцэг ургамлын цэцгэнд нийт фенолт нэгдэл 5.86±0.14% газрын дээд хэсэгт 4.29±0.02%, нийт флавоноид цэцгэнд 2.15±0.05%, газрын дээд хэсэгт 3.17±0.42% тус тус агуулагдаж байна. Цэцгийн этилацетатын ханд DPPH радикалыг хамгийн сайн идэвхтэй (IC50=76.65±1.26 мкг/мл), газрын дээд хэсгийн этилацетат ханд, n-бутанолын ханд (IC50=110.23±1.78 мкг/мл, IC50=152.92±0.32 мкг/мл) сул идэвхтэй зайлуулсан бол харин бусад ханд идэвхгүй үр дүн үзүүлэв. Туйлтай ханданд фенол, флавоноидын нэгдлүүд илүү их хэмжээтэй агуулагддаг тул эдгээр ханд нь антиоксидант идэвх үзүүлж байна гэж дүгнэв.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Author research profiles: Б.Уранбилэг, Б.Цэрэнцоо, Д.Цэрэндагва

Published

2020-01-01

Issue

Section

Био-анагаахын салбар