Монголд ялгасан Taenia multiceps–ийн митохондрийн цитохром с оксидаза1 генийн нуклеотидийн дарааллын молекул генетикийн онцлог

Authors

  • Г.Өлзийжаргал АШ УҮИС, БиоАнагаахын сургууль, Микробиологийн тэнхим1, ulziijargal@mnums.edu.mn Author
  • Ч.Ганцэцэг Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв2, gantsetseg@nczd.gov.mn Author
  • Ж.Хулан МУИС, Шинжлэх Ухааны сургууль, Биологийн тэнхим3, khulan@num.edu.mn Author
  • М.Наранхажид АШ УҮИС, БиоАнагаахын сургууль, Биологи-Гистологийн тэнхим4, narankhajid@mnums.edu.mn Author

Keywords:

Taenia multiceps, цитохром с оксидаза1 ген, нуклеотидын дараалал

Abstract

Ценуроз нь чоно, нохой зэрэг махчин амьтдын нарийн гэдсэнд шимэгчилдэг нэг метр орчим урт Taenia multiceps туузан хорхойн авгалдай (Coenurus cerebralis)-гаар үүсгэгдэг. Авгалдай нь цагаан өнгийн шингэнээр дүүрсэн уйланхай байдаг ба малын тархи, нугасанд байрлан шимэгчлэн амьдарна. Taenia multiceps-ийн амьдралын мөчлөгт өвсөн тэжээлтэн амьтад завсрын, харин нохой жинхэнэ эзэн болдог тул нохой элбэг газар уг авчин тархах магадлал өндөртэй юм. Монгол орны арван есөн аймаг, Улаанбаатар хотын есөн дүүргээс нохойн нийт 1422 ялгадасны дээжийг цуглуулан 1142 нохойн ялгадаснаас ДНХ ялган, мтДНХ-ийг илрүүлэх аргаар судлахад 21.9% (52/1142) дээжинд туузан хорхойгоор халдварласан байна. Судалгааны үр дүнд илэрсэн гаплотипуудийг GenBank-нд бүртгэлтэй лавлагаа дараалалтай харьцуулан дүйж удмын мод байгуулахад манай орны нохойн популяцид орчиж буй T. multicepsийн гаплотип газарзүйн хамааралтай ялгаралд орж генетикийн өвөрмөц бие даасан мөчир болж зурагдаж байна. Молекул эпидемиологийн судалгаагаар T. multiceps уулын хээр, ой, хээрийн бүсэд хамрагдах Төв аймгийн Лүн сум, Сэлэнгэ аймгийн Шаамар сум, уулын хээр, ой, хээр, цөлөрхөг хээрийн бүсэд хамрагдах Сүхбаатар аймгийн Дариганга сум, Өмнөговь аймгийн Булган сум, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сум, ГовьАлтай аймгийн Хасагт Хайрхан Улаан говь, Дархан хот, Улаанбаатар хотын зарим дүүргүүдэд тус тус илэрлээ.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Author research profiles: Г.Өлзийжаргал, М.Наранхажид

Published

2020-01-01

Issue

Section

Био-анагаахын салбар