Чихрийн шижин хэв шинж 2-той ахмад настанд глюкозжсон гемоглобины хэмжээ болон хүндрэлийн байдлыг судалсан нь

Authors

  • А. Чинчулуун АШУҮИС, ӨАУТ-ийн өрхийн резидент Author
  • А.Аюурзана АШУҮИС-ийн АУС-ийн ӨАУ-ны тэнхмийн багш Author
  • Б. Батхүү АШУҮИС-ийн АУС-ийн ӨАУ-ны тэнхмийн багш Author

Keywords:

Ахмад настны чихрийн шижин хэв шинж 2, глюкожсон гемоглобин, жижиг судасны хүндрэл, том судасны хүндрэл

Abstract

Ахмад настанд тохиолдох чихрийн шижин хэв шинж 2 нь глюкозийн өөрийн хяналтаас маш их шалтгаалж байна. Учир нь манай улсад уг өвчний хүндрэлийн шалтгаалсан эмгэгүүдийн тоо ихсэж байгаа бөгөөд улмаар хөгжлийн бэрхшээл үүсэх тохиолдол мөн адил ихэссэн тоо баримт байна. Бид судалгаандаа уг өвчний оношоор эмчлүүлж буй 50 ахмад настныг хамруулж улмаар эдгээрийн глюкожсон гемоглобины түвшин, улмаар ойрын болон алсын бай эрхтний хүндрэл өгсөн эсэхийг судлалаа. Оролцогчдыг инсулин тарилгаар хийлгэдэг болон эмийн эмчилгээний бүлэг гэж 2 бүлэг болгон ангилсан бөгөөд инсулин эмчилгээний бүлгийн оролцогчдод жижиг судасны хүндрэл их, мөн том судасны хүндрэл тохиолдож байлаа. Хоёр бүлэгт артерийн даралт ихсэх өвчин хавсарч илэрч байгаа зүй тогтол ажиглагдлаа.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Author research profiles: А.Аюурзана

Published

2020-01-01

Issue

Section

Original Articles