Correlation between maternal and neonatal blood vitamin D levels
Keywords:
25(OH) D, Vitamin D, newborns, and ricketsAbstract
D-аминдэм нь яс-булчингийн солилцоонд оролцохоос гадна халдварт ба халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өргөн хэрэглэгддэг. Жирэмсэн эмэгтэйд D-аминдэм дутагдахад жирэмсний чихрийн шижин, манас таталтын урьдал ба манас таталтад нөлөөлөхөөс гадна, D-аминдэмийн дутагдалтай нярай төрдөг. Эх, нярайн D-аминдэмийн хоорондын хамаарлыг судлах зорилгоор энэхүү судалгааг гүйцэтгэв. Арга аргачлал: Судалгаанд нийт 264 эх, 264 нярайн хамт хамрагдсан ба эмнэлэгт суурилсан проспектив судалгааны загвараар, санамсаргүй түүвэрлэлтийн аргаар 2019 оны 7 ба 8 дугаар саруудад хийв. Төрөхийн өмнө эхийн венийн цуснаас, төрсний дараа нярайн хүйн цуснаас сорьц авч, хоорондын хамаарлыг судлав. Үр дүн: Эхийн цусан дахь 25(ОН)D дундаж хэмжээ 16.53±6.5 нг/мл, нярайн хүйн цусан дахь дундаж хэмжээ 14.25±5.3 нг/мл байв. Эх нярайн D-аминдэмийн хоорондын хамаарлыг тооцож үзэхэд (Pearson r=0.87) хүчтэй хамааралтай байгаа нь тогтоогдсон. D-аминдэмийн дутагдалтай эх 191 (72.3%), хангалтгүй 63 (23.9%), хангалттай 10 (3.8%) байсан бол нярайн хувьд D-аминдэмийн дутагдалтай 232 (87.9%), хангалтгүй 28 (10.6%), хангалттай 4 (1.5%) байсан. Судалгаанд хамрагдсан нийт эмэгтэйчүүдийн 72 (27.3%) нь жирэмсэн үедээ D-аминдэм нэмэлтээр хэрэглэсэн бол 192 (72.7%) нь хэрэглээгүй бөгөөд D-аминдэм уугаагүй эхчүүдийн 153 (79.7%) нь D-аминдэмийн дутагдалтай, статистик ач холбогдолтой байна. Дүгнэлт: 1. Судалгаанд хамрагдсан жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд D-аминдэмийн дутагдал өндөр байна. 2. Нярайн цусан дахь D-аминдэм хэвийн хэмжээнээс бага байгаа нь тогтоогдсон. 3. Бидний судалгаагаар эхийн цусан дахь D-аминдэмийн хэмжээ төрж буй нярайн D-аминдэмийн хэмжээтэй хамаарал бүхий статистик ач холбогдолтой юм.
In the MNUMS Digital Library
View this article in the digital library →
Author research profiles: Н.Одонгуа
Downloads
Published
Issue
Section
License
Articles in this journal are published under the Creative Commons Attribution 4.0 International License (CC BY 4.0). Anyone may copy, distribute and adapt the work, provided the authors and the source are properly credited. Copyright remains with the authors.
