Уушгины хэт авиан оношлогоогоор хүүхдийн уушгины хатгалгааг оношилсон нь
Keywords:
Уушгины хатгалгаа, Уушгины хэт авиан шинжилгээ, Оношлогооны мэдрэг чанарAbstract
үндэслэл: Уушгины хатгалгаа нь дэлхийн хүүхдийн эндэгдлийн гол шалтгаан болж байна. Жил бүр дэлхий даяар 5 хүртэлх насны хүүхдэд 120 сая тохиолдол бүртгэгддэг ба 2 сая нь уушгины хатгалгаагаар энддэг байна. 2017 онд Улаанбаатар хотын 5 хүртэлх насны хүүхдийн дунд амьсгалын тогтолцооны өвчлөл 31,3 хувийг эзэлж 1000 хүүхэд тутамд амьсгалын тогтолцооны өвчний 268 тохиолдол бүртгэгдэж өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болж байна. Уушгины хэт авиан шинжилгээ нь туяаны ачаалалгүй, шинжилгээ хийхэд хялбар, зөөвөрлөөд өвчтөний орны хажууд үзэж болдог, эдийн засгийн хувьд хямд, олон дахин хийж болдог зэрэг давуу талуудтай. Хүүхдийн уушгины хатгалгааг уушгины хэт авиан шинжилгээгээр илрүүлэн оношлох талаар хийгдсэн судалгааны ажил өнөөг хүртэл хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааг цаашид хийх үндэслэл болж байна. Зорилго: Хүүхдийн уушгины хатгалгааг хэт авиан шинжилгээгээр оношилж, рентген шинжилгээний дүгнэлттэй харьцуулан судлах. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгааг аналитик судалгааны агшингийн загвараар 2019 оны 9 дугаар сарын 1-ээс 2020 оны 12 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 1 сараас 14 насны 379 хүүхдийг хамруулан хүүхдийн асран хамгаалагчаас асуумж авч, өвчний түүхээс тоон мэдээлэл түүвэрлэж, уушгины хэт авиан шинжилгээ, рентген шинжилгээний үзүүлэлтийг цуглуулж, статистик боловсруулалтыг Stata программыг ашиглан хийсэн. Дүгнэлт: Нийлсэн В шугам шинж, уушгинд нэвчдэс илрэх шинж, эхо ойлт буурах, нэвчдэсийн зах ирмэг жигд бус болох, агаар агуулсан гуурсан хоолойн шинж нь уушгины хатгалгаа өвчний үед илэрч буй шинжүүд гэдгийг тодорхойллоо. Уушгины хатгалгааны үед уушгины хэт авиан оношлогооны мэдрэг чанар рентген оношлогооны мэдрэг чанараас илүү байв.
In the MNUMS Digital Library
Downloads
Published
Issue
Section
License
Articles in this journal are published under the Creative Commons Attribution 4.0 International License (CC BY 4.0). Anyone may copy, distribute and adapt the work, provided the authors and the source are properly credited. Copyright remains with the authors.
