Меньерийн өвчнийг (ICD-10) уламжлалт анагаах ухааны эм, засал эмчилгээгээр эмчилсэн: Эмнэлзүйн тохиолдол
Keywords:
Толгой эргэх, чих шуугих, сонсгол буурах, уламжлалт анагаах ухаан, зүү эмчилгээAbstract
Меньерийн өвчин нь сонсголын тэнцвэрийн алдагдлаас болж үүсдэг бөгөөд өвчтөнд толгой эргэх, дотор муухай оргих, бөөлжих, чих шуугих зэрэг шинж тэмдгээр илэрдэг өвчин юм. АНУын хүн амд Меньерийн өвчний тархалт 100.000 хүн амд эмэгтэйчүүд 84, эрэгтэйчүүд 56 байсан ба бүс нутгаар авч үзэхэд хүн ам багатай газруудад түгээмэл тохиолдож, өрхийн орлого нэмэгдэх тусам тус өвчний тархалт нэмэгдэж байгаа нь судалгаагаар батлагджээ. Зорилго: Меньерийн өвчний үед уламжлалт анагаах ухааны эм, засал эмчилгээний үр дүнг судлах. Үр дүн: Эмчлүүлэгч 43 настай эрэгтэй толгой эргэнэ, бөөлжинө, чих шуугина гэсэн зовуурьтай. 2023 оноос МАУТЭ-т хандаж, нийт 3 удаагийн уламжлалт эм, засал эмчилгээ хийгдэж, толгой эргэх давтамжийн зай холдож, бусад эмнэлзүйн шинж тэмдгүүд сайжирсан байна. Дүгнэлт: Меньерийн өвчнийг эмчлэхэд өвчний дахилт хоорондын зайг уртасгах, амьдралын чанарыг дээшлүүлж, эмнэлзүйн шинж тэмдэг мэдэгдэхүйц буурсан нь Уламжлалт анагаах ухааны эм, засал эмчилгээ үр дүнтэй нь харагдаж байна.
In the MNUMS Digital Library
Downloads
Published
Issue
Section
License
Articles in this journal are published under the Creative Commons Attribution 4.0 International License (CC BY 4.0). Anyone may copy, distribute and adapt the work, provided the authors and the source are properly credited. Copyright remains with the authors.
