Өнгөт допплер хэт авиан шинжилгээний тусламжтайгаар Гемодиализийн хүрцийг үнэлэх
Abstract
Өнгөт допплер хэт авиан шинжилгээ (ӨДХАШ) нь гемодиализийн өвчтөнүүдэд судасны хүрц (СХ)-ийн хүндрэлийг эрт оношлох боломжтой харьцангуй хямд, хурдан, инвазив бус, туяаны ачаалалгүй, дахин давтан хийх боломжтой шинжилгээ юм. Диализийг үр дүнтэй хийх гол элемент нь СХ юм. Цус шахах хурд (blood pump speed), артерийн доод ба дундаж даралт – венийн дээд ба доод даралт – нь диализийн тун (dialysis dose delivery) Kt/V-ийг тодорхойлох бие даасан үзүүлэлтүүд юм. Эдгээр бүх үзүүлэлтүүд нь СХ-ийн үйл ажиллагаатай нягт хамааралтай бөгөөд энэ эргээд СХ-ийн нээлттэй, ажиллагаатай байх, түүнийг хянах эмчийн хэрэгцээ шаардлагыг хангадаг. Диализ эмчилгээний зорилго нь эмчилгээний үр дүнг тохиромжтой хэмжээнд хангахын тулд хүрч болох хамгийн өндөр цусны урсгалыг бий болгоход анхаарсан байх зүйтэй. СХ-ийг судалснаар үйл ажиллагааны алдагдлыг эрт үед нь оношлох, хяналтыг үр дүнтэй хийх боломжийг бөөрний эмчид олгодог. Ингэснээр, интервенци хийх хамгийн тохиромжтой үеийг тогтоох, үйл ажиллагааны алдагдлыг зассанаар төвийн венийн катетерийн (CVC) хэрэглээг бууруулах, болон primary СХ-ийн илт тодорхой байдлыг хадгалах боломжтой. СХ-ийг судлахад өнгөт допплер хэт авиа нь анатоми болон гемодинамикийн хэрэгтэй мэдээллүүдийг олгодог тул чухал үүрэгтэй ба тухайн мэдээллүүдийг диализийн монитор датагаар хөрвүүлснээр зөв зохистой хяналт хийх, cannulation-ий арга болон оновчтой цэвэршүүлэх техник зэргийг тогтооход амин үзүүлэлт болдог. Хэт авиан шинжилгээ хийх аргачлал, техник: Жинхэнэ (native) болон хиймэл (prosthetic) arteriovenous fistula (АВФ)-ийн судалгааг стандартжуулахын тулд стандарт, ойлгомжтой, бүрэн, дахин сэргээх боломжтой СХ-ийн анатомийн болон гемодинамикийн үзүүлэлтүүдийг олдог энгийн, хүртээмжтэй, харьцангуй хурдан, дахин давтан гүйцэтгэх боломжтой
In the MNUMS Digital Library
Downloads
Published
Issue
Section
License
Articles in this journal are published under the Creative Commons Attribution 4.0 International License (CC BY 4.0). Anyone may copy, distribute and adapt the work, provided the authors and the source are properly credited. Copyright remains with the authors.
