БНМАУ-ын эм бэлтгэлийн газар байгуулагдсан түүхийг судалсан нь
Keywords:
Эмийн худалдаа, Дотоод яам, Эмийн сан, Эмийн агуулахAbstract
1921 оны хувьсгалаас өмнө Нийслэл Хүрээнд хэд хэдэн газар эмийн сан ажиллаж байсан тухай мэдээ байдаг. Бүх цэргийн зөвлөлөөс 1923 онд Цэргийн яамны дэргэд “Аптек хэмээх эмийн худалдааны газар”-ыг байгуулжээ. Уг эмийн сан нь цэргийн эмнэлгийн хэрэгцээг хангах зорилгоор байгуулсан боловч иргэдэд илүү үйлчлэх шаардлагатай болсон байна. Үүнээс үүдэн 1925 онд тус эмийн санг Ардын эрүүлийг хамгаалах газарт шилжүүлж нэрийг “Эм найруулах, худалдах газар” болгон өөрчилжээ. 1929 оноос хөдөө орон нутагт эмнэлгийн олон салбар байгуулж, тэдгээрийн эмийн хэрэгцээг хангах шаардлагаас үүдэн Эм найруулах, худалдах газрыг “Эмийн худалдааны ерөнхий газар” болгов. 1929 оноос Монголын төрийн удирдлагад зүүний чиглэлийг баримтлагчид гарч ирснээр улс орны хөгжлийн үзэл баримтлал, үйл ажиллагаанд зарчмын шинжтэй өөрчлөлт гарч хуучин төвөд ёсны эмнэлгийг боловсон бус, шашны суртлын нэг хэсэг хэмээн үйл ажиллагааг нь зогсоож, хот хөдөөгийн эмнэлгүүдийг европын ёсны эм, эмнэлгийн бараа бүтээгдэхүүнээр хангах, төвлөрсөн газар байгуулах ажлыг эрчимжүүлэн 1930 онд эмийн агуулахыг төв эмийн сангаас тусгаарлаж Улсын эм агуулах газрыг байгуулсан нь Монгол улсын эм хангах, нийлүүлэх газрын үндэс суурь болжээ.
In the MNUMS Digital Library
View this article in the digital library →
Author research profiles: Г.Золжаргалан
Downloads
Published
Issue
Section
License
Articles in this journal are published under the Creative Commons Attribution 4.0 International License (CC BY 4.0). Anyone may copy, distribute and adapt the work, provided the authors and the source are properly credited. Copyright remains with the authors.
