Шүдний гаралтай эрүүний ясны архаг үхжилт үрэвслийн тохиолдлыг судалсан дүн
Keywords:
Эрүү Нүүрний Мэс Засал Email:ts.aagii@mail.ru, Утас: 95400035Abstract
Эрүү нүүр орчмын өвчлөл дундаас үрэвсэлт өвчин дийлэнх хэсгийг эзэлж байна. Сүүлийн жилүүдэд чихрийн хэрэглээ ихсэж, амны хөндийн эрүүл ахуйн талаар олон нийтийн дунд мэдлэг дутмаг байгаагаас шалтгаалан шүдний цоорлын тархалт өндөр хувьтай байгаа ба шүдийг цаг тухайд нь эмчлүүлээгүйгээс цаашид идээт үрэвсэл, буглаа, ясны хальсны үрэвсэл, шүдний гаралтай нэвчээс, ясны идээт үхжилт үрэвсэл, голтын үрэвсэл зэргээр хүндэрч амь насаа алдахад хүргэдэг байна. Иймд амны хөндийн эрүүл ахуйгаа сайтар сахих шүдний цоорлыг цаг тухайд нь эмчлүүлэх, шүдний цоорлоос сэргийлэх зэрэг нь эрүүний ясны архаг үхжилт үрэвсэл болон бусад хүндрэлүүдээс сэргийлэх чухал ач холбогдолтой юм. Шүдний гаралтай эрүүний ясны архаг үхжилт үрэвслийнталаар судалгаа сүүлийн жилүүдэд хийгдээгүй нь энэхүү судалгааны ажлыг хийх үндэслэл болсон юм. Судалгаандаа шүдний гаралтай эрүүний ясны архаг үхжилт үрэвслийн тохиолдлыг судлах зорилго тавьж, 2016-2017 оны хооронд Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг, Эрүү Нүүрний Мэс Заслын тасагт шүдний гаралтай эрүүний ясны архаг үхжилт үрэвсэл гэж оношлогдсон судалгаанд оруулах шалгуурыг хангасан 205 үйлчлүүлэгчдийн өвчний түүхийг судалгааны картанд тэмдэглэж, SPSS 22.0 программ ашиглан статистик боловсруулалт хийж үр дүнг тооцлоо. Судалгааны үр дүнгээс авч үзвэл шүдний гаралтай эрүүний ясны архаг үхжилт үрэвсэлтэй эрэгтэй үйлчлүүлэгчдийн дундаж нас нь 36.5 ± 15.2 нас байхад, эмэгтэй үйлчлүүлэгчдийн дундаж нас нь 22.4 ± 15.0 нас байлаа. Эрэгтэй үйчлүүлэгчдийн дунд 35-51 насныхан хамгийн их хувийг (46%) эзэлж байхад, 52 дээш насныхан 3%, эмэгтэй үйлчлүүлэгчдийн дунд 18-34 насныхан (50%) бөгөөд эзэлж байсан ба 35-51 насныхан 25% эзэлж байлаа. Байрлалын хувьд авч үзвэл эрүүний бие болон буланд хамгийн их буюу (91%), баруун талд (56%) нь зүүн талд (44%) тус тус тохиолджээ.Судалгаанаас хамрагдагсад хүйсийн хувьд ялгаатай буюу эмэгтэй үйлчлүүлэгчид (34%), эрэгтэй үйлчлүүлэгчид (66%) буюу эрэгтэй хүмүүст илүү тохиолдож байна.
In the MNUMS Digital Library
Downloads
Published
Issue
Section
License
Articles in this journal are published under the Creative Commons Attribution 4.0 International License (CC BY 4.0). Anyone may copy, distribute and adapt the work, provided the authors and the source are properly credited. Copyright remains with the authors.
