Өрхийн ЭМТ-үүдэд хянагдаж буй хэвийн явцтай жирэмсэн эмэгтэйн жирэмсний хяналтын давтамжийн талаарх ойлголт, сургалтанд хамрагдсан байдлыг судалсан нь
Keywords:
Жирэмслэлт, Төрөлтийн эрсдэл, Ургийн өсөлтAbstract
Үндэслэл: Өнөөгийн нөхцөлд жирэмсэн эхчүүд жирэмслэлт, төрөлтийн эрсдлүүдийг тооцож, мэддэггүйн улмаас жирэмсний хяналтын ач холбогдлыг ойшоодоггүй, хэдэн удаа хяналтын үзлэгт хамрагдах ёстойг мэддэггүй, сургалтанд суухын ач холбогдолыг ч ойлгодоггүй зэрэг нь энэхүү асуудлыг судлах шаардлагатайг илэрхийлж байна. Зорилго: Жирэмсэн эмэгтэйчүүдийн жирэмсний хяналтын болон хамрагдах давтамжийн талаарх ойлголт, сургалтанд хамрагдсан байдлыг судлах. Арга аргачлал: Судалгааг дескриптив судалгааны тохиолдлын судалгааны загвараар хийж гүйцэтгэв. Судалгаа хийгдсэн хугацаа, газар: Бид судалгааг 2018 оны 04 сараас 2019 оны 02 сар хүртэл хугацаанд БЗД, СХД, ЧУД-ийн нийт 12 өрхийн эрүүл мэндийн төвдүүдэд явуулсан болно. Үр дүн: Жирэмсний хяналтанд хамрагдаж буй зорилго, хэдэн удаа хамрагдах ёстойгоо мэдэж байгаа эсэх, сургалтанд хамрагдахын ач холбогдолын талаарх судалгааны үр дүнгийн үзүүлэлтүүд нь жирэмсэний хяналтанд хугацаандаа болон хожуу хамрагдсан эхчүүдийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай үзүүлэлт байлаа (p≤0.05). Дүгнэлт: Жирэмсэн эмэгтэйчүүд жирэмсэний хяналтанд хамрагдах зорилгод ургийн өсөлт хэвийн эсэхийг мэдэх (88.2 хувь, n=210), хүүхдээ төрөх хугацааг мэдэхийн тулд (92.4 хувь, n=202), эх өөрийнхөө эрүүл мэндийн байдалд үнэлгээ өгөх шинжилгээнд хамрагдах (84.9 хувь, n=220) зэрэг үзүүлэлтүүд нь жирэмсэний хяналтанд хугацаандаа болон хожуу хамрагдсан эхчүүдийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай үзүүлэлт байлаа (p≤0.05). Жирэмсний хяналтын явцад хэдэн удаагийн давтамжтай үзүүлэхээ нийт оролцогчдын 49.6 хувь нь огт мэдэхгүй байна. Нийт судалгаанд оролцогчдын 67.2 хувь (n=160) жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан хичээл, сургалтанд оролцоогүй байна.
In the MNUMS Digital Library
View this article in the digital library →
Author research profiles: Д.Мягмарцэрэн
Downloads
Published
Issue
Section
License
Articles in this journal are published under the Creative Commons Attribution 4.0 International License (CC BY 4.0). Anyone may copy, distribute and adapt the work, provided the authors and the source are properly credited. Copyright remains with the authors.
