Ургийн урьдчилсан жин болон нярайн төрсөн жинг харьцуулан судлах нь
Keywords:
Ургийн урьдчилсан жин, Нярайн жин, ИхэсAbstract
Үндэслэл: Жирэмсэн үед ургийн урьдчилсан жинг тодорхойлох нь ургийг хянахад мөн ургийн өсөлт саатах хам шинж болон том ургийг оношлоход маш чухал үзүүлэлт болдог. Ураг нярайн жин нь эхийн нас, жин, өндөртэй хамааралтай эсэхийг судалсан судалгаа, ургийн урьдчилсан жин болон нярайн жин хамааралтай эсэхийг судалсан судалгаа, ихсийн жин ургийн жинд нөлөөлдөг эсэхийг өнөөг хүртэл манай орны нөхцөлд судлагдаагүй байгаа нь бидний судалгааны ажлын үндэслэл боллоо. Зорилго: Ураг нярайн жинд эхийн талаас нөлөөлөх зарим хүчин зүйлийг судлах. Судалгааны арга аргачлал: Судалгаанд 2018 оны 4 сараас 2018 оны 12 сарын хооронд Нийслэлийн Өргөө Амаржих газарт 37+1 – 39+6 хугацаанд гүйцэт төрсөн 200 эхийн төрөлтийн түүхийг агшингийн аргаар сонгон авлаа. Ургийн урьдчилсан жин, нярайн төрөх үеийн жинг аван эргэмж судалгааны аргаар судаллаа. Мөн ихсийн жинг төрөлтийн түүхээс түүн нярайн жинтэй харьцуулан судаллаа. Үр дүн: Эхийн нас, өндөртэй ураг нярайн жин хамааралгүй байна. Эхийн жин их байх нь нярайн жин их байх эрсдэл болж байна. Ургийн жин нэмэгдэх тусам нярайн жин нэмэгдэх зүй тогтол ажиглагдаж байна. Ихсийн жин нэмэгдэх тусам нярайн жин нэмэгдэж байна. Дүгнэлт: Ураг, нярайн жин нь эхийн нас болон өндөртэй хамааралгүй байна (P=0.89, P=0.71) боловч эхийн жин их байх нь ургийн жинд статистик ач холбогдолтойгоор нөлөөлж байна. (P<0.05). Ургийн урьдчилсан жин нь нярайн жинд статистик ач холбогдолтойгоор нөлөөлж байна (P≤0.05). Ихсийн жин их байх нь нярайн жинд нөлөөлж байна (P≤0.05).
In the MNUMS Digital Library
Downloads
Published
Issue
Section
License
Articles in this journal are published under the Creative Commons Attribution 4.0 International License (CC BY 4.0). Anyone may copy, distribute and adapt the work, provided the authors and the source are properly credited. Copyright remains with the authors.
