Жүрж-4 тангаас гарган авсан уусдаг мөхлөгийн чихрийн шижин-2 хэв шинжийн эмгэг загварт үзүүлсэн зарим үр дүн

Authors

  • А.Ану Author
  • У.Мядагбадам Author
  • Ч.Чимэдрагчаа Author

Keywords:

стрептозотоцин, мөхлөг, уламжлалт эм, чихрийн шижин -------------------------------

Abstract

Үндэслэл: Уламжлалт анагаах ухаанд чихрийн шижин өвчний үед өргөн хэрэглэдэг Жүр үр-4 танг технологийн боловсруулалт хийн хэрэглэх аргыг хялбарчилж, орчин үеийн эмийн хэлбэрт шилжүүлэн уусдаг мөхлөг гарган авсан билээ. Иймээс Жүр үр-4 тангаас гарган авсан уусдаг мөхлөгийн үйлдлийг нотолгоожуулах зайлшгүй шаардлагатай байна. Зорилго: Туршилтын амьтанд чихрийн шижин-2 хэв шинжийн эмгэг загвар үүсгэн Жүр үр-4 тангаас гарган авсан уусдаг мөхлөгийн үзүүлэх нөлөөг судлан тогтоох. Арга, аргачлал: Бид ВаМи ^иап (2017) нарын аргаар 40 толгой вистар үүлдрийн харх ашиглан өндөр өөх тостой хоолыг 28 хоног өгсний дараа стрептозотоцин (35 мг/кг) хэвлийн хөндийд тарьж чихрийн шижин 2 хэв шинжийн эмгэг загвар үүсгэсэн. Үүний дараа 4 бүлэгт хуваан эрүүл хяналт, эмгэг хяналт, уусдаг мөхлөг 450 мг/кг, 900 мг/кг тунгаар өдөрт 1 удаа 21 хоног амаар өгсөн. Туршилтын төгсгөлд глюкозын ачаалалтай сорил болон цусанд инсулин, глюкоз зөөвөрлөгч уургийг Е^13А аргаар тодорхойлов. Үр дүн: Глюкозын ачаалалтай сорилын үр дүнд уусдаг мөхлөгийн 450, 900 мг/кг тундаа 60, 120 минутад глюкозын түвшинг статистик магадлалтай бууруулсан (р<0.01). Мөн уусдаг мөхлөг аль ч тундаа цусан дахь инсулиныг статистик магадлалтай бууруулж, глюкоз зөөвөрлөгч уургийн хэмжээг нэмэгдүүлсэн нөлөө үзүүлсэн (р<0.01). Дүгнэлт: Жүр үр-4 тангаас гарган авсан уусдаг мөхлөгийн чихрийн шижин-2 хэв шинжийн эмгэг загварт цусан дахь инсулины хэмжээг бууруулж, глюкоз зөөвөрлөгч уургийн хэмжээг нэмэгдүүлснээр цусан дахь глюкозын хэмжээг бууруулж, 450 мг/кг, 900 мг/кг тундаа глюкозын ачаалалтай сорилд 60, 120 минутад глюкозын түвшинг нэмэгдүүлэхгүй барьж байна.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Published

2025-01-01

Issue

Section

Уламжлалт анагаах ухааны салбар