Labor incentives survey of Health workers of Family HealthCare Center`s

Authors

  • Г.Надмидцэрэн АШУҮИС. НЭМС Author
  • О.Даариймаа СХДЭМН. ЭМНА Author
  • Д.Отгонцэцэг АШУҮИС. БАС Author

Keywords:

Labor effort, incentive, specialist, Family Health Center

Abstract

Өрхийн эрүүл мэндийн төв (ӨЭМТ)-ийн эмч эмнэлгийн мэргэжилтний хөдөлмөр-урамшууллын тэнцвэрт байдлыг Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн ӨЭМТ-ийн 93 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хамруулан И.Зигристийн 1996 онд боловсруулсан хөдөлмөр-урамшууллын загварын стандарт асуумжийг ашиглан судалсан. Энэхүү асуумж нь хөдөлмөр зүтгэлийг үнэлэх 5, урамшууллыг үнэлэх 11 асуултаас бүрддэг ба тус бүрийн онооны нийлбэрээр үр дүнг тооцоолдог ӨЭМТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтний хөдөлмөр зүтгэлийн дундаж оноо 12.04 байсан. Хөдөлмөр зүтгэлийн оноо мэргэжил хооронд статистик ялгаагүй, ӨЭМТийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хувьд урамшууллын дундаж оноо ойролцоо, хөдөлмөр урамшууллын харьцааны дундаж утга 0.61 байна. Энэ үр дүн ӨЭМТ-д ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажилдаа хөдөлмөр зүтгэл их гаргаж байгаа ч урамшуулал бага байгааг илтгэж байна.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Author research profiles: Г.Надмидцэрэн, Д.Отгонцэцэг

Published

2019-11-18

Issue

Section

Original Articles