Монгол хүний хэлэн доорх ясны морфометрийн шугаман үзүүлэлтийг хажуугийн телерентген зурагт судалсан дүн
Keywords:
Хэлэн доорхи яс, Шугаман үзүүлэлт, Хажуугийн телерентген зураг, Морфометр, АШУҮИС. Био-АС. Анатомийн тэнхим, АШУҮИС. Анагаах Ухааны Сургууль. Дүрс оношлогооны тэнхимAbstract
Үндэслэл: Хүний хэлэн доорх яс (os hyoideum) нь их бие, бага, их эврээс тогтсон тах маягийн хэлбэртэй өнчин ясны ангилалд багтдаг ба зажлах, залгих, амьсгалах үйлд оролцдог. Зорилго: Монгол хүний хэлэн доорхи ясны морфометрийн шугаман үзүүлэлтүүдийг дэлгэмэл рентген зурагт тодорхойлох. Материал арга зүй: Монгол хүний хөвч ясны шугаманд үзүүлэлтийг 11-40 насны эр, эм хүйсийн нийт 192 хүний хажуугийн телерентген зургийг түүвэрлэн, зургийг 1.5 i-Dixel One Volume Viewer программ ашиглан ретроспектив аргаар тодорхойлов. Үр дүн: Монгол хүний хэлэн доорхи яс эмэгтэй хүйсэнд урт болон өндрийн хэмжээ нь эрэгтэй хүйстэй харьцуулахад жижиг бөгөөд дээр болон урагш байрлалтай байлаа. Дүгнэлт: Монгол хүний хэлэн доорхи ясны шугаман үзүүлэлтүүд нас ахих тусам аажим ихсэж мөн эр, эм хүйст харьцангуй ялгаатай байна. эмнэлгийн практикт ашиглаж байна. Ийм ч учраас эмнэлзүйд хэлэн доорхи ясны булчин холбоосны бүтэц үйлийн алдагдлаар зажлах, залгих болон нойрон дунд амьсгал тасалдах хам шинж (obstructive sleep apnea), хахах (dysphagia) зэрэг олон тооны шинж тэмдгүүд илэрдэг байна.7 Харин манай оронд энэ чиглэлээр хийгдсэн судалгааны ажил ховор байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Монгол хүний хэлэн доорхи ясны морфометрийн шугаман үзүүлэлтүүдийг дэлгэмэл рентген зурагт тодорхойлох Зорилт: 1. Монгол хүний хэлэн доорхи ясны шугаман үзүүлэлтүүдийг насны бүлгээр харьцуулан судлах 2. Монгол хүний хэлэн доорхи ясны шугаман үзүүлэлтүүдийг хүйсээр харьцуулан судлах Арга, аргачлал: Судалгааг АШУҮИС-ийн НАСС-ын Нүүр Амны Дүрс Оношлогооны тасгийг түшиглэн ретроспектив судалгааны аргыг ашиглан хийж гүйцэтгэв. Ингэхдээ 2014-2019 оны хооронд тус тасагт хажуугийн телерентген зураг авахуулсан 11-40 насны эр, эм хүйсийн нийт 192 хүний судалгаанд хамруулах шалгуур хангасан зургийг түүвэрлэн насны 3 бүлэгт хуваав.8 (I:11-20, II:21-30, III:31-40) Зургийг 1.5 i-Dixel One Volume ViewerJ. Morita программд өсгөлтийн харьцаа (magnification factor) 1:1 байхаар оруулж хэлэн
In the MNUMS Digital Library
View this article in the digital library →
Author research profiles: Р.Оюунтөгс, С.Энэбиш, Б.Журамт
Downloads
Published
Issue
Section
License
Articles in this journal are published under the Creative Commons Attribution 4.0 International License (CC BY 4.0). Anyone may copy, distribute and adapt the work, provided the authors and the source are properly credited. Copyright remains with the authors.
