Clinical cases of bone fracture treated with Traditional mongolian Osteopathy
Keywords:
Bone fracture, Mongolian medicine, Traditional OsteopathyAbstract
Монгол уламжлалт яс барих засал бол тархины сэргэг, цээжний урлаг, хийгийн хүчээр архи үлээж гарын эрдмээр ясны бэртлийг засах өвөрмөц онцлогтой, ясны хугаралтай өвчтөнд зохицсон анагаах ухааны эрдэм мэргэжил болно.1 Энхүү засал нь өвчтөн өөрийн өвчнөө эдгээх төрөлх чадварыг төгс бадруулан, бэртсэн ясны өөрөө эдгэрэх дотоод нууцыг бүрэн илрүүлж бэртсэн ясны хальс ба цусны гүйдлийг гэмтээхгүй, хөдлөнгүй тогтонгуйг уялдуулна. Иймээс өвчтөнд зовиур бага, арьс мах нь шархлахгүй, бусад өвчин давхацах нь бага, эмчилгээний хугацаа богино, ясны бороо үүсэх нь хурдан, гэмтсэн үеийн ажиллагаа сэргэх нь хурдан бөгөөд эмчилгээний зардал бага зарцуулах гэх мэт олон талын давуулаг онцлогтой нэг зүйлийн мэс засал хийхгүй Монгол эмнэлгийн шинжлэх ухаан болох юм.2 Эмнэлзүйн тохиолдол: Өвчтөн М, 10 Настай, эрэгтэй “Бугалга ясны гадар шонтонгын хугарал”, Өвчтөн С, Өвчтөн Ж, эмэгтэй “Шуу ясны хугарамтгай хэсгийн хугарал“ Colles fracture, Өвчтөн Б, 5-р алга ясны хугарал “V шивнүүр ясны хугарал”, Өвчтөн Б, «Мөр эгэмний үеийн мултрал» зэрэг эмнэлзүйн тохиолдолуудад Уламжлалт яс барих заслын аргаар эмчилгээг хийв. Эмчилгээ: Уламжлалт яс барих заслын аргаар гэмтсэн ясыг гар аргаар орошуулан, модон хавтасаар гадар бэхэлж тогтоон, эмчилгээний хугацаанд дотроос эм хэрэглэн, эмчилгээний бүх хугацаанд тохирсон ажиллагааны боловсрол хийх. Үр дүн: Нийт эмчилгээний хугацаа 2128 хоног дээр ясны бороо үүсч мөчдийн хөдөлгөөн сэргэн ажиллагаа сайжирсан. Дүгнэлт: Дээрх эмнэлзүйн тохиолдлуулад уламжлалт яс барих заслын аргыг ашиглан эмчилгээ хийхэд эмчилгээний үр дүнг сайн байна. зарим талаар европ анагаах ухааны эмчилэх арга мэргэжилээс илүү давуу талтай байж болох бөгөөд европ анагаах ухааны аргатай адил эмчилгээнд хэрэглэж болох юм.
In the MNUMS Digital Library
Downloads
Published
Issue
Section
License
Articles in this journal are published under the Creative Commons Attribution 4.0 International License (CC BY 4.0). Anyone may copy, distribute and adapt the work, provided the authors and the source are properly credited. Copyright remains with the authors.
