Моррисын хамшинж буюу андрогенд бүрэн мэдрэг бус хамшинж, дайврын цистаденома хавсарсан ховор тохиолдол

Authors

  • Л.Амарзаяа Author
  • О.Хэрлэн Author
  • Ч.Хулан Author
  • М.Лхагва-Очир Author
  • Р.Хадбаатар Author

Keywords:

Тестикулын феминизаци, гонад, хромосомын эмгэг, тестостерон

Abstract

Үндэслэл: Андрогенд бүрэн мэдрэг бус хамшинж (Моррисын хамшинж) нь 46ХҮ кариотиптай боловч эмэгтэйлэг гадаад төрхтэй, ховор тохиолдох эмгэг бөгөөд Х-хромосомтой холбоотой рецессив хэлбэрээр удамшдаг. Эмнэлзүйн тохиолдол: 2024 онд Юнимед Интернейшнл эмнэлэгт хандсан, анхдагч биений юмгүйдэл, үргүйдэл, аарцгийн архаг өвдөлт бүхий 32 настай өвчтөний тохиолдлыг танилцуулж байна. Бодит үзлэг, дүрс оношилгоо, лабораторийн шинжилгээний үндсэнд Моррисын хамшинж оношлогдсон ба хэвлийн дурангаар хоёр талын бэлгийн булчирхай болон зүүн талын уйланхайт үүсгэврийг авсан. Эд судлалын шинжилгээгээр төмсөгний эд, зүүн үрийн хоолойн шүүдэст цистаденома тодорхойлогдсон. Мэс заслын дараа даавар орлуулах эмчилгээ хийж, дааврын түвшин тогтворжсон. Дүгнэлт: Моррисын хамшинжийн үед тезоперПпс гетпап 1-оос үүдэлтэй үрийн хоолойн цистаденома үүсч болдгийг харуулсан ховор тохиолдол бөгөөд цитогенетик ба гистологийн шинжилгээ оношилгоонд чухал үүрэгтэй болохыг онцоллоо.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Published

2025-01-01

Issue

Section

Анагаах ухааны салбар