Уушгины завсрын эдийн эмгэг бүхий тогтолцооны хатууралтай өвчтөнүүдэд уушгины агааржилтын үйл ажиллагааг эмнэлзүйн зарим үзүүлэлттэй харьцуулсан судалгаа
Keywords:
Спирометр, Уушгины фиброз, Хамшинж, Амьсгалын багтаамж, Үйл ажиллагааAbstract
Үндэслэл: Тогтолцооны хатуурлын шалтгаант уушгины завсрын эдийн өвчин нь уг өвчний нас баралтын голлох шалтгаан болдог. Энэхүү эмгэгийн үед спирометрийн шинжилгээнд уушгины хүчилсэн амьдралын багтаамж <50% тохиолдолд өвчний тавиланг муу гэж үздэг. Тогтолцооны хатуурлын шалтгаант уушгины завсрын эдийн эмгэгийн эрт үеийн эмгэг өөрчлөлтийг цээжний КТ шинжилгээгээр тодорхойлдог боловч эмчилгээний үр дүн болон цаашдын хяналтын байдлыг төлөвлөхөд спирометрийн шинжилгээний ач холбогдлыг үнэлэх нь үр дүнтэй байдаг тул бидний судалгааны ажлын үндэслэл болж байна. Зорилго: Монгол-Японы эмнэлгийн Ревматологийн төвийн хяналтанд буй тогтолцооны хатууралтай өвчтөнүүдэд уушгины агааржилтын үйл ажиллагааг үнэлж, цээжний компьютерт томографийн өөрчлөлттэй харьцуулан судлахад оршино. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг ретроспектив судалгааны загварыг ашиглан гүйцэтгэлээ. Судалгаанд Монгол-Японы эмнэлгийн Ревматологийн төвөөр үйлчлүүлэн тогтолцооны хатуурал оношлогдсон, спирометр болон дүрс оношилгооны (цээжний рентген зураг, КТ) шинжилгээ хийлгэсэн 40 өвчтөнг хамруулсан. Үр дүн: Тогтолцооны хатуурал оношлогдсон өвчтөнүүдийн 62.5%-д цээжний КТ шинжилгээнд уушгины завсрын эдийн эмгэгийн үеийн өөрчлөлт илэрсэн. Хоёр бүлэгт уушгины агааржилтын үйл ажиллагаа зарим үзүүлэлтээр статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан ба цээжний КТ шинжилгээний өөрчлөлттэй бүлэгт микофенолат мофетил эмийн хэрэглээ өндөр байв. Цээжний КТ шинжилгээний өөрчлөлт болон уушгины хүчилсэн амьдралын багтаамж хооронд урвуу хамааралтай байсан бол (г-0.453, р<0.05), уушгины хүчилсэн амьдралын багтаамж (%) болон тогтолцооны хатуурлаар өвчилсөн хугацаа, хавсарсан эмгэгийн хооронд статистик ач холбогдол бүхий хамаарал ажиглагдаагүй. Дүгнэлт: Уушгины завсрын эдийн эмгэг бүхий тогтолцооны хатуурлын үед уушгины агааржилтын үйл ажиллагааг үнэлэхэд спирометрийн шинжилгээг ашиглах нь өвчний явцыг үнэлж, хүндрэлийг илрүүлэхэд тохиромжтой шинжилгээний арга байж болох юм.
In the MNUMS Digital Library
View this article in the digital library →
Author research profiles: М.Аллаберген, Д.Ичинноров
Downloads
Published
Issue
Section
License
Articles in this journal are published under the Creative Commons Attribution 4.0 International License (CC BY 4.0). Anyone may copy, distribute and adapt the work, provided the authors and the source are properly credited. Copyright remains with the authors.
