Уушгины артерийн бүлэнт бөглөрөл оношлогдсон эмчлүүлэгчдийн дунд амьдралын чанарыг үнэлэх нь
Keywords:
Хүчин төгөлдөр байдал, Кронбах альфа, РЕ81оноо, РЕ тЪ ^о^Abstract
Үндэслэл: Эмчлүүлэгчдийн амьдралын чанарыг үнэлэх нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чухал үзүүлэлтүүдийн нэг болсоор байна. Олон улсад УАББ оношлогдсон эмчлүүлэгчдийн амьдралын чанарыг үнэлэх асуумжийг боловсруулан, тэдний амьдралын чанарыг эмнэлзүйн бусад үзүүлэлттэй холбосон судалгаанууд хийгдсээр байна. Зорилго: УАББ оношлогдсоны дараах амьдралын чанарыг үнэлэх стандарт асуумжийг нутагшуулах, эмчлүүлэгчдийн амьдралын чанарыг үнэлэх. Арга, аргачлал: 2022 оны 8 сараас 2023 оны 12 сарын хугацаанд УГТЭ-ийн УСТ-т УАББ оношоор хэвтэн эмчлүүлсэн 33 эмчлүүлэгчдийг судалгаанд хамруулсан. Ажиглалтын судалгааны агшингийн загвар ашигласан. Хавсарсан хүнд эмгэгтэй, 85-аас дээш настай, судалгаанд оролцохоос татгалзсан эмчлүүлэгчдийг судалгааны хасах шалгуурт оруулсан. Судалгаанд оролцогчдын амьдралын чанарыг Р Е тЪ ^ о ^ асуумжаар үнэлсэн. Р Е т Ъ ^ о ^ нь 6 бүлэг 39 асуулттай. Өндөр оноо нь амьдралын чанар муу байгааг илтгэнэ. 8Р88 16 программыг ашиглан дүн шинжилгээ хийв. Үр дүн: Судалгаанд оролцогчдын дундаж нас 61±15, 18 (54.5%) нь эмэгтэй байв. Антикоагулянт эм уусан дундаж өдөр 170 (27-2555) өдөр, эмийн хэрэглээнд сард дунджаар 80000 (63000-400000) төгрөг зарцуулсан байв. Судалгаанд оролцогчдын амьдралын чанарын дундаж оноо 69.7±23.2 байв. 6 үзүүлэлтийн дундаж оноог тус тусад нь тооцоолсон ба зовуурийн давтамж нь 1.6 ООЯ 1.5-1.9; т а х 5 оноо), өдөр тутмын үйл ажиллагааны хязгаарлалт 1.5 (1.3—1.8; т а х 3 оноо), ажлын гүйцэтгэлтэй холбоотой асуудал 1.7 (1.5-2.0; т а х 2 оноо), нийгмийн үйл ажиллагааны хязгаарлалт 2.0 (2.0-3.0; т а х 5 оноо), зовуурь илрэх эрчим 3.0 (3.0-4.0; т а х 6 оноо), сэтгэл зүйн байдал 2.0 (1.5-2.4; т а х 6 оноо) оноо тус тус байв. Асуумжийн 6 үзүүлэлт тус бүрийн дотоод хүчин төгөлдөр байдлыг үнэлэхэд зовуурийн давтамжийг үнэлсэн бүлэг сайн (а=0.74), бусад үзүүлэлтүүд маш сайн үнэлэгдэв (а>0.85). Амьдралын чанарын нийт оноо, судалгаанд оролцогчдын нас хооронд эерэг, маш бага харин БЖИ-тэй сөрөг маш бага хамааралтай үнэлэгдсэн (г=0.14&г= -0.13, Р>0.05). Дүгнэлт: Судалгаанд оролцогчдын амьдралын чанар бага үнэлэгдэж байгаа ба УАББ оношлогдсоны дараах эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах шаардлагатай байна.
In the MNUMS Digital Library
View this article in the digital library →
Author research profiles: Д.Жавзан-Орлом
Downloads
Published
Issue
Section
License
Articles in this journal are published under the Creative Commons Attribution 4.0 International License (CC BY 4.0). Anyone may copy, distribute and adapt the work, provided the authors and the source are properly credited. Copyright remains with the authors.
