Улаан хоолойн үр дүнгүй гүрвэлзэх эмгэгийн зарим эрсдэлт хүчин зүйлийг судалсан дүн

Authors

  • Б.Амаржаргал Author
  • Б.Оюунтөгс Author
  • Н.Баярмаа Author
  • Г.Сарантуяа Author

Abstract

Үндэслэл: Монгол улсад зонхилон тохиолдох хавдрын дөрөвдүгээр байрт улаан хоолойн хавдар орж байна. Улаан хоолойн эмгэгийн 55%-ийг ходоод улаан хоолойн сөргөө өвчин, 40%-ийг улаан хоолойн хөдөлгөөний эмгэг эзэлдэг. Улаан хоолойн эмгэгийн тусламж үйлчилгээг сайжруулах, улаан хоолойн хавдраас сэргийлэхэд улаан хоолойн үйл ажиллагааны шинжилгээг танин мэдэх, эмнэлзүйд өргөн хэрэглэх шаардлагатай байгаагийн зэрэгцээ улаан хоолойн хөдөлгөөний эмгэгийн өвчлөл, хэлбэрийн талаарх судалгаа манай улсад хомс байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Улаан хоолойн үр дүнгүй гүрвэлзэх эмгэгийн (УХҮДГ) зарим эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг аналитик судалгааны тохиолдол-хяналтын загвараар хийж гүйцэтгэлээ. Интермед эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлал-дурангийн төвийн амбулаториор үйлчлүүлж, улаан хоолойн өндөр ялгаралт манометр (УХӨяМ)-ийн шинжилгээгээр улаан хоолойн хөдөлгөөн алдагдах бага эмгэг буюу УХҮДГ эмгэгийн онош батлагдсан хүмүүсийг тохиолдлын бүлэгт, улаан хоолойн хөдөлгөөн алдагдах эмгэгийн онош үгүйсгэгдсэн буюу улаан хоолойн хөдөлгөөн хэвийн хүмүүсийг хяналтын бүлэгт 1:2 харьцаагаар хамруулсан судлав. Үр дүн: Судалгаанд нийт 21-80 насны 611 хүн хамрагдсанаас 57.8% (354) эмэгтэй, дундаж нас 51.1±12.7 байв. УХҮДГ эмгэг хяналтын бүлэгтэй харьцуулахад 60-69 нас, 70аас дээш насны бүлэгт илэрхий өссөн, насны бүлэг хооронд ялгаатай байна (р<0.001). Хяналтын бүлэгтэй харьцуулахад УХҮДГ илэрсэн оролцогчдын улаан хоолойн доод хэсгийн интеграл сулралын дундаж даралт 329.61±246 м м .м убсексм , улаан хоолойгоор шингэн дамжилтын дундаж 46.88±22.7% байсан нь статистик ач холбогдол бүхий ялгаатай (р<0.001) байв. Ходоодны уян дуран ба УХӨяМ-ийн ангиллаар өрцний ивэрхийн хэмжээ ихсэх тусам УХҮДГ ихэсч байна (р<0.001). Дүгнэлт: УХҮДГ ахимаг насны оролцогчид ба өрцний ивэрхийн хэмжээ ихсэх үед илүү тохиолдож байна. УХҮДГ-ийн үед улаан хоолойн шингэн дамжилт удааширч, доод хуниасын даралт суларч байна. Цаашид үр дүнгүй улаан хоолойн гүрвэлзлийн бусад эрсдэлт хүчин зүйлсийг тодруулах судлах шаардлагатай.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Author research profiles: Б.Оюунтөгс

Published

2025-01-01