Уламжлалт Лиш-6 эмийн фармакологийн зарим үр дүн
Keywords:
Өвдөлт, Цууны хүчлээр үүсгэсэн өвдөлт, Нян, Шингэрүүлэлтийн аргаAbstract
Үндэслэл: Уламжлалт анагаах ухаанд дуу хаагдах өвчний үед дууны өнгө өөрчлөгдөх, халуурах, ханиалгах, ам хатах, юм залгихад зовуурилах, хоолой сөөх, сөөлт нь байнгын биш шинж чанартай байх шинжүүд илэрнэ. Дуу хаагдах өвчний үед Лиш-6 эмийг хэрэглэнэ гэж судар бичгүүдэд тэмдэглэсэн байна. Уг эмийн өвдөлт намдаах болон бактерийн эсрэг үйлдлийг тогтоосон судалгааны ажил хараахан хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо. Зорилго: Лиш-6 эмийн өвдөлтийн эмгэг загварт үзүүлэх нөлөө болон бактерийн эсрэг нөлөөг судлах. Арга, аргачлал: Лиш-6 эмийн 3%-ийн идээшмэлийг В.Б.Прозоровский (1978) нарын аргаар цагаан хулганы хэвлийн хөндийд тарих замаар хурц хорон чанарыг тодорхойлов. Өвдөлтийн эмгэг загвар үүсгэхдээ № уеей М иЪ аттай (2012) нарын арга зүйн дагуу 20-25 грамм жинтэй эр, эм тэнцүү тооны 35 хулгана авч хяналт болон харьцуулах, туршилт Ц Ц П гэсэн 5 бүлэгт хуваасан. Хяналтын бүлэгт нэрмэл ус, харьцуулах бүлэгт диклоденк 25мг/кг уулгав. Туршилтын бүлэгт Лиш-6 талх эмийг 9.2, 18, 36, 92, 184 мг/кг тунгаар уулгасан. Уг эмгэг загварыг үүсгэхдээ хулганы хэвлийн хөндийд 1%-ийн цууны хүчлийн уусмалыг тарьж (0.1мл/10г) өвдөлт үүсгэн түүний гадаад илрэл болох “эвхрэлт”-ийн тоог 20 минутын турш тоолж туршилт, харьцуулах, хяналтын бүлгүүдийг хооронд нь харьцуулан эвхрэлтийн тооны бууралтаар өвдөлт намдаах идэвхийг тооцооллоо. Нянгийн эсрэг нөлөөг шингэрүүлэлтийн аргаар тодорхойлов. Үр дүн: Лиш-6 эмийн ^ ^ 50= 0.92 (0.6-1.04) гр/кг байна. Энэ нь К.К.Сидоровын ангиллаар бага зэргийн хортой байв. Идэвхт тун нь И.П.Западнюк (1983) нарын аргаар Е ^= 36.8 (18.4-92) мг/кг байна. Цууны хүчлээр үүсгэсэн захын гаралтай өвдөлтөд Лиш-6 уламжлалт эмийн нөлөөг судлахад хяналтын бүлгийн амьтдын эвхрэлтийн тоо 72.4±8.8 байсан бол харьцуулах бүлэг буюу Диклоденк 25мг/кг тунгаар хэрэглэсэн бүлгийн амьтдын өвдөлтийн хариу урвалын тоо 42%-аар (р<0.01) буурсан байна. Лиш-6 талх эмийн 9.2, 18, 36, 92, 184 мг/кг тунгийн бүлгүүдийн үзүүлэлт нь 41.9-78.7% -иар буурчээ (р<0.001). Нянгийн эсрэг нөлөөг шингэрүүлэлтийн аргаар тодорхойлоход Лиш-6 талх эмийн 4 гр нь грам эерэг нян (8.аигеи$, 81гер1осөсст рпеитота)-г дарангуйлах идэвхитэй байна. Харин грам сөрөг нянг дарангуйлах идэвхгүй байна. Өөрөөр хэлбэл Лиш-6 талх эм нь 500 мг тундаа метициллинд тэсвэртэй болон тэсвэргүй 8.Аигеи$ нянгийн өсөлтийг дарангуйлж байна. Мөн 81гер1ососсиа рпеитота нянг 250 мг тунд дарангуйлж буйг илрүүлэв. Дүгнэлт: Лиш-6 уламжлалт эмийн ^ ^ 50=0.92 (0.6-1.04) гр/кг бөгөөд К.К.Сидоровын ангиллаар бага зэрэг хортой байна. Лиш-6 уламжлалт талх эм нь цууны хүчлээр үүсгэсэн өвдөлтийн эмгэг загварын үеийн эвхрэлтийг багасгах нөлөөтэй буюу өвдөлт намдаах үйлдэлтэй байна. Лиш-6 уламжлалт эм нь бактерийн эсрэг үйлдэлтэй байна.
In the MNUMS Digital Library
Downloads
Published
Issue
Section
License
Articles in this journal are published under the Creative Commons Attribution 4.0 International License (CC BY 4.0). Anyone may copy, distribute and adapt the work, provided the authors and the source are properly credited. Copyright remains with the authors.
