A study on the risk of arterial hypertension in relation to obesity among Mongolians

Authors

  • Э.Хангай АШУҮИС, АУС, Өрхийн анагаах ухааны тэнхим Author
  • Б.Батзориг АШУҮИС, НЭМС, Эпидмиологи, биостатистикийн тэнхим Author
  • Д.Нарантуяа Улсын Гуравдугаар төв эмнэлэг Author
  • Я.Энхтөр АШУҮИС, Анагаах ухааны сургууль Author
  • Б.Оюунтөгс АШУҮИС, АУС, Дотоод шүүрлийн тэнхим Author
  • Д.Баярболд Эрүүл мэндийн яам Author
  • Э.Оюунсүрэн Эрүүл мэндийн яам Author

Keywords:

Overweight, Systolic blood pressure, Non-communicable disease

Abstract

Үндэслэл: Артерийн гипертензийн (АГ) эрсдэлт хүчин зүйлсийн нэг болох биеийн жингийн илүүдэл ба таргалалтын тархалт Монгол улсад тасралтгүй нэмэгдсээр байна. Монгол улсад өмнө нь хийгдсэн томоохон эрт илрүүлэг, тархалтын судалгаануудын үр дүнгээс харахад хоёрдогч эрсдэлт хүчин зүйлс болох таргалалт ба артерийн гипертензи (АГ)-ийн хоорондын хамаарлыг судалсан судалгаа хараахан бүрэн судлагдаагүй байна. Зорилго: Монголчуудын дундах артерийн гипертензийн эрсдэлийг таргалалттай холбон судлах. Арга, аргачлал: МУ-ын засгийн газраас 2022-2023 онд зохион байгуулсан “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-нд хамрагдсан хүмүүсийн мэдээлэлд АШУҮИС-ийн Судалгааны ёс зүйн хяналтын хорооны 2024 оны 02 сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрээр (2024/3-02) зөвшөөрөл авч судалгааг хийж гүйцэтгэсэн. Бид артерийн даралт 140/90 мм МУБаас дээш тохиолдолд артерийн гипертензитэй, БЖИ-ийн хэмжээ 18.524.9кг/м2 үед хэвийн жинтэй, 25.0-29.9 кг/м2 үед илүүдэл жинтэй, 30 кг/ м2-аас дээш тохиолдолд таргалалт гэж үзсэн. Үр дүн: Судалгаанд нийт 125330 хүн хамрагдсан ба дундаж нас 44.3±15.2 жил, 39.2% (n=49270) нь эрэгтэй, 60.8% (n=76060) нь эмэгтэй байв. Эрт илрүүлэгт хамрагдагсдын 28.1% (n=35259) нь АГ-тэй, 35.8% (n=44920) нь илүүдэл жинтэй ба 22.3% (n=27901)-д таргалалттай болох нь тодорхойлогдсон. БЖИ ба систолын артерийн даралт хооронд дунд шууд хамаарал ажиглагдсан (r=0.335, p<0.001). АГ-ийн тархалт биеийн жингийн илүүдэлтэй хүмүүст 31.4%, харин таргалалттай хүмүүст 47.5% байв. Логистик регрессийн шинжилгээгээр засварласан харьцуулсан харьцааг тооцоход АГ-ийн эрсдэлийн түвшин хэвийн биеийн жинтэй хүмүүстэй харьцуулахад илүүдэл жинтэй хүмүүст 1.64, харин таргалалттай хүмүүст 2.63 дахин өндөр байв. Дүгнэлт: 1. Эрт илрүүлэгт хамрагдагсдын 28.1%-д артерийн гипертензи илэрсэн. 2. Хэвийн биеийн жинтэй хүмүүстэй харьцуулахад биеийн жингийн илүүдэл, таргалалттай хүмүүст артерийн гипертензийн эрсдэл 1.64-2.63 дахин их байна.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Author research profiles: Э.Хангай, Б.Оюунтөгс, Д.Баярболд

Published

2024-11-07

Issue

Section

Original Articles