A study of the effects of dietary variety on the sleep quality of Baganuur in mining workers

Authors

  • Н.Зууннаст АШУҮИС, СС, Нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тэнхим , Япон улс, Гунма их сургууль, ЭМШУ-ы Төгсөлтийн Сургууль Author
  • Хиромицу Шинозаки Япон улс, Гунма их сургууль, ЭМШУ-ы Төгсөлтийн Сургууль Author
  • Шота Огава Япон улс, Тото их сургууль, Хүн амын тусламж үйлчилгээний факультет Author
  • Ч.Дорждэрэм АШУҮИС, СС, Нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тэнхим , Япон улс, Гунма их сургууль, ЭМШУ-ы Төгсөлтийн Сургууль Author
  • Э.Бат-Өлзий АШУҮИС, СС, Нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тэнхим Author
  • Б.Оюунгоо АШУҮИС, СС, Нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тэнхим Author
  • Д.Солонго АШУҮИС, СС, Нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тэнхим Author
  • П.Одонжил АШУҮИС, СС, Нийгмийн эрүүл мэндийн сувилахуйн тэнхим Author

Keywords:

Sleep quality, Dietary, Miners, Obesity

Abstract

Үндэслэл: Монголчуудын дунд мах, сүү, үр тариа зэрэг илчлэг өндөртэй цөөн нэр төрлийн хүнс давамгайлан хэрэглэдэг хооллолтын өвөрмөц хэв маяг зонхилдог. Хоолны дэглэм, хэрэглэж буй хоол хүнсний шим тэжээл, төрөл, хэрэглээ зэрэг нь нойрны чанар, нойрны үргэлжлэх хугацаа зэрэгт ихээхэн нөлөөлдөг байна. Манай орны хувьд хоолны нэр төрөл болон нойрны чанар хоорондын холбоо хамаарлыг судалсан судалгаа харьцангуй цөөн хийгдсэн байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл. Зорилго: Уул уурхайн ажилчдын нойрны чанар болон хооллолтын нэр төрлийг үнэлж, тэдгээрийн хоорондын холбоо хамаарлыг судлах. Арга, аргачлал: Бид энэхүү судалгааг аналитик судалгааны агшингийн загварыг ашиглан хийж гүйцэтгэсэн. Ингэхдээ 2023 оны 10-11 сарын хооронд 329 уурхайчдыг оруулав. Нойрны чанар болон хооллолтын нэр төрлийг үнэлж, бие махбодын зарим хэмжилтүүдийг хийв. Үр дүн: Судалгаанд оролцогчдийг хүйсийн хувьд авч үзвэл эрэгтэй 288 (87.5%), эмэгтэй 41 (12.5%), харин 197 (59.9%) нь 40-өөс доош насныхан байв. Судалгаанд нийт оролцогчдын 54.1% нь нойрны чанар муутай байсан бол 52.3% нь цөөн нэр төрлийн хоол хүнс хэрэглэдэг нь тодорхойлогдлоо. Хооллолтын нэр төрөл болон нойрны чанар зэрэг үзүүлэлтүүдийн хооронд статистикийн хувьд ач холбогдол бүхий ялгаа ажиглагдлаа (p=0.048). Логистик регрессийн үр дүнгээс цөөн нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь нойрны хямралд өртөх эрсдлийг нэмэгдүүлж байсан. Дүгнэлт: 1. Багануурын нүүрсний уурхайн ажилчдын дийлэнх нь чанартай нойр авч чадахгүй, хангалттай олон нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байна, 2. Хүнсний бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх нь тэдний нойрны чанарыг сайжруулах боломжтой.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Author research profiles: Н.Зууннаст, Э.Бат-Өлзий, Б.Оюунгоо, П.Одонжил

Published

2024-11-07

Issue

Section

Original Articles