Peer-assessed learning method: meta-analysis

Authors

  • Б.Одгэрэл АШУҮИС, Сувилахуйн сургууль, Ерөнхий эрдмийн тэнхим Author
  • Б.Уянга АШУҮИС, Сувилахуйн сургууль, Суурь сувилахуйн тэнхим Author
  • Р.Оргилмаа АШУҮИС, Сувилахуйн сургууль, Насанд хүрэгчдийн сувилахуйн тэнхим Author

Keywords:

үе тэнгийн тусламжтай сургалт, анагаахын оюутны боловсрол, идэвхтэй сургалтын арга

Abstract

Үндэслэл: Үе тэнгийн тусламжтай суралцах нь идэвхитэй сургалтын арга юм. Үе тэнгийнхний тусламжтай суралцсанаар оюутнууд өөрсдийн суралцах үйлд идэвхитэй оролцохын зэрэгцээ үе тэнгийнхнийхээ мэдлэг туршлагаас суралцах боломжтой. Зорилго: Бид анагаахын оюутнуудын эмнэл зүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд үе тэнгийн тусламжтай суралцах сургалтын аргын үр дүнг судлах зорилго тавин судалгааны ажлаа хийлээ. Арга, аргачлал: Pubmed, HInary зэрэг мэдээллийн сангаас “peer assisted learning” OR “PAL” OR “peer learn” OR “peer tutor” OR “peer teach”) AND (“traditional teaching” OR “faculty” OR “expert” OR “instructor” OR “staf” OR “tutor“ mesh нэршил ашиглан хайлт хийв. 2023 оны 9-р сараас өмнө нийтлэгдсэн үе тэнгийн тусламжтай сургалтын аргыг туршсан санамсаргүй хяналтат туршилт (RCTs) судалгаануудыг хайж гарчиг хураангуйг шалгасны дараа оруулах шалгуурын дагуу сонгогдсон өгүүллийг бүрэн эхээр уншиж мэдээллийг цуглуулав. Оруулах шалгуурт үе тэнгийн тусламжтай суралцах аргыг туршсан санамсаргүй хяналтат туршилт судалгааг оруулав. Үр дүн: Үр дүнгийн боловсруулалтыг RevMan 5.3 программ ашиглан хийв. Анагаахын мэдээллийн цахим хуудаснаас хайлт хийхэд 9000 гаруй илэрц гарч ирснээс оруулах шалгуурт үндэслэсэн 17 судалгаанд дүгнэлт хийв. Анагаахын чиглэлээр суралцаж буй 2512 оюутныг хамарсан 17 судалгаанд дүн шинжилгээ хийж эмнэл зүйн мэдлэг болон ур чадварын сайжралыг үнэлэв. Мета-анализ судалгаанаас харахад үе тэнгийн тусламжтай суралцах сургалтын арга ашигласан бүлгийн оюутнууд уламжлалт сургалтын арга ашигласан бүлгийн оюутнуудаас шалгалтын гүйцэтгэл илүү байсан (p=0.002). Дүгнэлт: Үе тэнгийн тусламжтай суралцах сургалтын аргыг анагаахын оюутны боловсролд нэвтрүүлэх нь үр дүнтэй сургалтын арга байж болно.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Author research profiles: Р.Оргилмаа

Published

2024-04-13

Issue

Section

Original Articles