Chemical composition and antioxidant activity of the essential oil of the aerial parts of Caryopteris mongolica Bunge
Keywords:
Essential oil, Tturpentine compoundAbstract
Үндэслэл: Манай оронд ургадаг Монгол догар (Caryopteris Mongolica Bunge) ургамлын газрын дээрх хэсгийн эфирийн тосны химийн найрлагын нарийвчилсан судалгаа төдийлөн хийгдээгүй байгаа нь энэхүү судалгааны ажлын үндэслэл болов. Зорилго: Монгол догарын газрын дээрх хэсгийн эфирийн тосны найрлага, антиоксидант идэвхийг тодорхойлох. Арга, аргачлал: Монгол догар ургамлын газрын дээрх хэсгийг Төв аймгийн Партизан, Нарийны гол, Баянзүрх уулын энгэр хэсгээс түүж бэлтгэв. Эфирийн тосыг “Clevenger” маркийн багажийг ашиглан гарган авч, эфирийн тосны химийн найрлагын бүрдэл бүтцийг хийн хроматографимасс спектрометрийн (ХХ-МС) аргаар, радикал саармагжуулах идэвхийг DPPH (1,1-diphenyl 2-picrylhydrazyl-radical scavenging) молекулыг ангижруулах чадамжаар тодорхойлсон. Үр дүн: Монгол догарын газрын дээрх хэсгийн эфирийн тосны гарц тухайн дээжийн агаарын хуурай жинд тооцсоноор 0.20% байв. Эфирийн тосонд нийт 65 бодис, үүнээс монотерпен 32.04%, дитерпен 11.38%, сесквитерпен 15.48%, монотерпеноид 3.67%, дитерпеноид 16.89%, сесквитерпеноид 15.57% тодорхойлогдов. Эфирийн тосонд лимонен (22.49%), транс-ферругинол (8.48%), фитол (8.41%), кадинен (4.44%), авиетатриен (4.23%), кариопилленийн исэл (3.84%), β-пинен (3.26%) зонхилон агуулагдаж байгаа нь тогтоогдов. Эфирийн тосны 0.0313, 0.0625, 0.125, 0.25, 0.5 мкг/мл концентрацид 17.2%, 36.2.%, 39.5% 43.7%, 53.2%-ийн, 1,3, 5, 7, 10, 15 мкг/мл концентрацид 64.2%, 84%, 83.9%, 86%, 92.2%, 87.5%-ийн антиоксидант идэвх үзүүлсэн. Дүгнэлт: Монгол догарын газрын дээрх хэсэг эфирийн тосны агууламж харьцангуй өндөртэй ба нийт эфирийн тосны 32.04% нь монотерпений бүлгийн терпент нэгдэл, түүний дотроос лимонен 22.49%-ийн агууламжтайгаар зонхилон агуулагдаж байна. Монгол догар ургамлын газрын дээрх хэсгийн эфирийн тос антиоксидант идэвх сайтай байгаагаас 10 мкг/мл концентраци тундаа хамгийн өндөр идэвх буюу 92.2%-ийн идэвх үзүүлсэн ба 15 мкг/мл концентраци тунгаас эхлэн 87.5% болж антиоксидант идэвх буурч байна.
In the MNUMS Digital Library
Downloads
Published
Issue
Section
License
Articles in this journal are published under the Creative Commons Attribution 4.0 International License (CC BY 4.0). Anyone may copy, distribute and adapt the work, provided the authors and the source are properly credited. Copyright remains with the authors.
