A study comparing the tenth essential medicines list of mongolia with the model list of the world health organization

Authors

  • Н.Энххишиг АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмнэлзүйн эм зүй, менежментийн тэнхим Author
  • Б.Мягмарсүрэн АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмнэлзүйн эм зүй, менежментийн тэнхим Author
  • О.Хатанболд АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмнэлзүйн эм зүй, менежментийн тэнхим Author
  • С.Пүрэвсүрэн АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмнэлзүйн эм зүй, менежментийн тэнхим Author
  • С.Мөнхбат АШУҮИС, Эм зүйн сургууль, Эмнэлзүйн эм зүй, менежментийн тэнхим Author

Keywords:

drug supply, Drug availability

Abstract

Үндэслэл: Эмийн хангамж, хүртээмжийг сайжруулах зорилгоор манай улс Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт (ЗШЭЖ)-ыг өөрийн улс орны нөхцөлд тохируулан 1991 оноос эхлэн гаргасан ба жагсаалтыг 3-4 жил тутамд шинэчилж, 2023 оны 06 дугаар сард X дугаар жагсаалтыг гаргасан байна. Зорилго: Монгол улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын загвар жагсаалттай харьцуулах зорилгоор энэхүү судалгааг явууллаа. Арга, аргачлал: Монгол улсын ЗШЭЖ-ыг ДЭМБ-ын загвар жагсаалттай харьцуулан эргэмж когорт судалгааны загварыг ашиглан баримтын аргаар судлав. Үр дүн: ДЭМБ-ын 2023 оны XIII загвар жагсаалтад 30 бүлгийн нийт 520 эм 717 эмийн хэлбэрээр орсон ба нийт бүлгийн хамгийн их хувийг буюу 26.5%-ийг халдварын эсрэг эмийн бэлдмэл эзэлсэн байна. Эмийг хэрэглэх хэлбэрээр нь авч үзвэл хамгийн их хувь (57.3%)-ийг уух эмийн хэлбэр эзэлж байна. Монгол улсын ЗШЭийн Х дугаар жагсаалтад 30 бүлгийн 514 эм 654 эмийн хэлбэрээр орсон ба эмийн бүлгийн хамгийн их хувь (13%)-ийг халдварын эсрэг эмийн бэлдмэл эзэлж байна. Жагсаалтад багтсан нийт эмийн 89.5% буюу 460 эм нь дан найрлагатай, 10.5% буюу 54 нь нийлмэл найрлагатай эм байна. Олгох нөхцөлөөр авч үзвэл 380 эмийг жороор, 75 эмийг жоргүй олгох ба 7 эмийг мансууруулах, 18 эмийг сэтгэц нөлөөт эмийн жороор, 35 эмийг зөвхөн амбулаторийн үйлчлүүлэгчдэд үйлчлэх эмийн сангаар олгохоор заажээ. Тусгай мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт жагсаалтад багтсан эмийн хэлбэрийн 42.5% (718), багийн эмчийн салбарт 4.2% (71)-ийг хэрэглэхээр заасан байна. Дүгнэлт: Монгол улсын ЗШЭийн X дугаар жагсаалтад багтсан эмийн хамгийн их хувийг ууж хэрэглэх эм эзэлсэн нь, мөн дан найрлагатай эм ихэнх хувийг эзэлж байгаа нь ДЭМБ-ын загвар жагсаалтай ойролцоо байна.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Author research profiles: Б.Мягмарсүрэн, О.Хатанболд, С.Мөнхбат

Published

2024-04-13

Issue

Section

Original Articles