Evaluation of effects of CpG ODN and ovalbumin mixture on type I hypersensitivity reaction model induced in C57BL/6 mice by histological and cytological analysis

Authors

  • Г.Ням-Очир АШҮУИС, Био-Анагаахын сургууль, Дархлаа судлалын тэнхим , АШҮУИС, Сувилахуйн сургууль, Анагаахын суурь шинжлэх ухааны тэнхим Author
  • Ч.Оюун-Эрдэнэ АШҮУИС, Био-Анагаахын сургууль, Дархлаа судлалын тэнхим Author
  • Н.Өлзий-Орших УНТЭ, Эмнэлзүй, эмгэг судлалын нэгдсэн лаборатори Author
  • Б.Уранчимэг АШУҮИС, Монгол Япон эмнэлэг, Эмнэлзүйн нэгдсэн лаборатори Author
  • Б.Галиндэв АШУҮИС, Био-анагаахын хүрээлэн Author
  • Э.Баярмаа АШҮУИС, Био-Анагаахын сургууль, Эмгэг судлал, шүүх эмнэлгийн тэнхим Author
  • С.Хашчулуун АШҮУИС, Био-Анагаахын сургууль, Дархлаа судлалын тэнхим Author
  • Ч.Хүсэлт-Од АШҮУИС, Био-Анагаахын сургууль, Дархлаа судлалын тэнхим Author
  • Г.Энхтүшиг АШҮУИС, Био-Анагаахын сургууль, Дархлаа судлалын тэнхим Author
  • С.Энхтуяа АШҮУИС, Био-Анагаахын сургууль, Дархлаа судлалын тэнхим Author
  • Т.Өлзийхүү АШҮУИС, Био-Анагаахын сургууль, Дархлаа судлалын тэнхим Author
  • Г.Батбаатар АШҮУИС, Био-Анагаахын сургууль, Дархлаа судлалын тэнхим Author
  • С.Цогтсайхан АШҮУИС, Био-Анагаахын сургууль, Дархлаа судлалын тэнхим Author
  • Б.Ариунзаяа АШҮУИС, Био-Анагаахын сургууль, Дархлаа судлалын тэнхим , АШУҮИС, Монгол Япон эмнэлэг, Эмнэлзүйн нэгдсэн лаборатори Author
  • Ч.Гансүх АШҮУИС, Био-Анагаахын сургууль, Дархлаа судлалын тэнхим Author
  • Л.Энхсайхан АШҮУИС, Био-Анагаахын сургууль, Дархлаа судлалын тэнхим , АШУҮИС, Био-анагаахын хүрээлэн Author

Keywords:

Харшил, үрэвслийн оноо, урьдчилан сэргийлэлт, эозинофил эс

Abstract

Үндэслэл: Харшлын шалтгаант өвчлөл дэлхийн хүн амын дунд улам бүр өсөн нэмэгдэж байгаа бөгөөд гуурсан хоолойн багтраа, харшлын ринит, конъюктивит, дерматит зэрэг олон хэлбэрээр илэрдэг. Cүүлийн жилүүдэд CpG ДНХ-ийн ODN хэлбэрийг харшлын өвөрмөц дархлаа эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтэд ашигласан судалгаа ихээр хийгдэж байгаа бөгөөд харшлын өвчний урьдчилан сэргийлэлтийг боловсронгуй болгохын тулд аллергенийг адъюванттай хавсран болон дангаар хэрэглэн туршиж аллерген өвөрмөц урьдчилан сэргийлэлтийн чиглэлийн суурь судалгааг цаашид өргөжүүлэн хийх шаардлагатай байна. Зорилго: Хулганад үүсгэсэн I хэлбэрийн хэт мэдрэгших урвалын загварт СpG ODN, овальбумины холимгийн аюулгүй байдал болон мэдрэггүйшүүлэх нөлөөг эс, эд судлалын шинжилгээгээр үнэлэх Арга, аргачлал: Туршилтыг АШУҮИС-ийн Био-Анагаахын сургууль, АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэн, АШУҮИСийн Монгол Япон Эмнэлгийн Эмгэг судлалын тасгийг түшиглэн хийж гүйцэтгэв. Судалгаанд 6-8 долоо хоногтой C57BL/6 үүлдрийн хулганыг Saline, Ovalbumin, CpG, СpG+Ovalbumin гэсэн бүлэг болгон туршилтын эхний болон 7, 14 дэх өдөр хулганыг мэдээгүйжүүлэн CpG1826, овальбумины холимог уусмалыг хамарт дусааж мэдрэггүйшүүлэлт хийсэн. Үр дүн: Туршилтын 15 дахь өдрийн эс судлалын шинжилгээнд Ovalbumin бүлэгт нийт эсийн тоо олширч, цөөн тооны эозинофил эс илэрсэн бусад бүлэгт өөрчлөлт илрээгүй. Эд судлалын шинжилгээгээр уушги болон хамрын хөндийд туршилтын бүх бүлэгт ямар нэг үрэвслийн өөрчлөлт илрээгүй. Туршилтын 44 дэх өдөр эс судлалын шинжилгээнд Saline, CpG+Ovalbumin бүлэгт үрэвслийн өөрчлөлт ажиглагдаагүй. Харин CpG, Ovalbumin бүлэгт нийт эсийн тоо олширч, цөөн тооны эозинофил эс илэрсэн. Эд судлалын шинжилгээнд Saline бүлэгт ямар нэг үрэвслийн эс тодорхойлогдоогүй. СpG+Ovalbumin бүлэгт бронхиол нь бортогон хучуураар хучигдсан, алаг цоог цөөн тооны нейтрофил, лимфоцит эсийн нэвчдэс илэрсэн бол судасны ханыг тойрон алаг цоог цөөн тооны үрэвслийн эсийн нэвчдэс тодорхойлогдов. Хамрын хөндийн эдэд Оvalbumin-аар үйлчилсэн бүлэгт салст давхаргын доор цөөн тооны эозинофил эсийн нэвчдэс илэрсэн, цус зогсонгошил, бага зэрэг хавагналтын шинж илэрч, салс ялгаралт нэмэгдсэн. Бусад бүлэгт өөрчлөлт илрээгүй. Дүгнэлт: CpG ODN-ийг хамрын дусаалгаар хэрэглэхэд хор нөлөө ажиглагдаагүй бөгөөд аллергентэй хавсруулан мэдрэггүйшүүлэлтэд хэрэглэхэд дангаар хэрэглэснээс илүү үр нөлөөтэй болохыг харуулж байна.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Author research profiles: Г.Ням-Очир, Г.Энхтүшиг, Г.Батбаатар, Ч.Гансүх, Л.Энхсайхан

Published

2024-04-13

Issue

Section

Original Articles