Studying the effect of taping on ankle joint amplitude during walking of toe walking children with cerebral palsy

Authors

  • Э.Баасанхүү АШУҮИС, Сувилахуйн сургууль, Бие бялдарын тэнхим Author
  • Н.Цэсэнжав Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв Author

Keywords:

Taping, ankle dorsiflexion, walking phase, Flat foot

Abstract

Үндэслэл: Шилбэний арын булчин чангарснаар өсгий ясыг хойш татаж, шагай ээтийлгэх далайцыг хязгаарлаж, алхааны хөл газарт байх үеийн болон өсгий газарт хүрэх үеийн алхааны фазыг алдагдуулж эмгэг алхаа буюу тавхай унжсан алхааг (drop foot gait) үүсэгдэг. Өлмийдөж алхдаг хүүхдүүдэд дадал болсон эмгэг алхааг засаж, зөв алхааг хэвшүүлэн алхуулах нь хоёрдогч хүндрэл болох төрх байдлын өөрчлөлт, багана нурууны муруйлт, аарцаг ясны тэнхлэгийн хазайлт, шагайн үений контрактур, шилбэний арын булчингийн чангарал зэргээс урьдчилан сэргийлэх нэн чухал ач холбогдолтой юм. Зорилго: Өлмийдөж алхах үед шагайн үений далайцад тэпингийн үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Уг судалгаа туршилт судалгаа юм. Бид судалгааг Улаанбаатар хотын Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдийн Сэргээн Засах Хөгжлийн Төв (ХБХСЗХТ)-ийг түшиглэн 2023 оны 5 сараас 9 сар хүртэл үйлчлүүлсэн тархины саатай өлмийдөж алхдаг 7-10 насны 50 оролцогчийг зорилтод түүврийн аргаар хамруулсан. Судалгаанд хамрагдсан 50 оролцогчийг хяналтын (25 оролцогч) болон туршилтын (25 оролцогч) бүлэгт хуваасан. Судалгаанд хамрагдсан хүүхдүүд хоёр 7 хоног хөдөлгөөн засал эмчилгээнд явсан бөгөөд нэг удаагийн хөдөлгөөн засал эмчилгээг 1 цагийн турш хийсэн. Үр дүн: Хяналтын болон туршилтын бүлгийн оролцогчдын хөл газарт бүтэн улаар тавигдах үеийг харьцуулахад туршилтын бүлгийн шагайн үений ээтийлгэх далайцыг 45%-р нэмэгдсэн. Мөн бүлгүүдийн алхах үед өсгий газарт хүрэх үед (initial contact) шагайн ээтийлгэх далайцыг харьцуулан үзэхэд p<0.01, хөл газарт бүтэн улаар тавигдах үед (mid stance) шагайн ээтийлгэх далайц p<0.01 статистик бүхий ач холбогдолтой байсан. Дүгнэлт: Тэпинг ашиглан алхуулахад хөл газарт бүтэн улаар тавих мөн шагайн ээтийлгэх далайцыг нэмэгдүүлж байна.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Published

2024-04-13

Issue

Section

Original Articles