Academic motivation in traditional mongolian medical education

Authors

  • Д.Рэгзэдмаа АШУҮИС, Монгол Анагаах Ухаан Олон Улсын Сургууль Author
  • Х.Сэр-Од АШУҮИС, НЭМ, Биостатистик, Эпидемиологийн тэнхим Author
  • Б.Оюунгоо АШУҮИС, Сувилахуйн сургууль Author
  • Д.Цэнд-Аюуш АШУҮИС, Монгол Анагаах Ухаан Олон Улсын Сургууль Author

Keywords:

Academic motivation, Traditional Mongolian

Abstract

Үндэслэл: Уламжлалт анагаах ухаан (УАУ) нь эмчилгээний энгийн ойлголтоос эрчимтэй хөгжсөн ШУ-ны мэдлэг болтлоо төгөлдөржин төлөвшиж, Монгол орны цаг агаарын эрс тэс байдал, нүүдэлчин ард түмний ахуй амьдрал, ёс заншилтай зохицсон, эрдэм мэдлэг, оюуны соёлын томоохон өв болсоор ирсэн. Орчин цагт анагаах ухааны энэхүү их өвөөр мэдлэгжүүлэх, эрдэмжүүлэх, Монголд болон дэлхийд дэлгэрүүлэн хөгжүүлэхэд мэргэжилдээ дур сонирхолтой УАУ-ы мэргэшсэн боловсон хүчин бэлтгэхэд академик сэдэл чухал нөлөөтэй. Зорилго: УАУ-ы их эмч мэргэжлээр суралцагчдын дундах академик сэдэлжүүлэлтийг тодорхойлох. Арга, аргачлал: Судалгааг агшингийн загвар ашиглаж, мэдээллийг цуглуулахад тоон судалгааны асуумж үнэлгээний аргыг ашиглав. Deci & Ryan нарын 1995 онд боловсруулсан AMS 7 дэд бүлэг нийт 28 асуумжийг төрийн болон хувийн их сургуулиудын нийт 247 оюутан google формоор бөглөв. Академик сэдэлжүүлэлтийн 7 дэд бүлэг болон нийлбэр үнэлгээг асуумжийн суралцагсдын ерөнхий мэдээлэлтэй харьцуулсан. 5, 12, 19, 26-р асуултуудад урвуу /reverse/ эргүүлэлт хийсэн. Р утгыг тооцохдоо Mann-Whitney U-test болон Kruskal-Wallis test ашиглан тооцлоо. Үр дүн: Deci & Ryan (1995) нарын өөрийгөө үнэлэх онолд тулгуурлан бүтээгдсэн академик сэдэлжүүлэлтийн 28 асуулт бүхий үнэлгээний хуудсаар Уламжлалт анагаахын их эмч мэргэжлээр суралцагчдыг үнэлэх боломжтой болох нь тогтоогдлоо. Академик сэдэлжүүлэлт түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн хамаарлыг харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаатай үнэлэгдсэн ба цаашид нөлөөлөх хүчин зүйлсэд чиглэсэн ажлыг сайжруулах хэрэгцээтэй байна. Дүгнэлт: Академик сэдэлжүүлэлт түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн хамаарлыг харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаатай үнэлэгдсэн ба цаашид нөлөөлөх хүчин зүйлсэд чиглэсэн ажлыг сайжруулах хэрэгцээтэй байна. УАУ-ы чиглэлээр суралцагчдын сэтгэл ханамж, мэргэжлийн үнэ цэнэ, цаашид олон улсад мэргэжлээрээ тогтвортой ажиллах боловсон хүчин болон бэлтгэгдэх, сурлагын амжилт чанарыг ахиулахад академик сэдэлжүүлэлтийн үнэлгээ нь суралцагчдын дунд тулгарч буй асуудлыг сайжруулахад үр дүнтэй интервенц болох боломжтой.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Author research profiles: Д.Рэгзэдмаа, Х.Сэр-Од, Б.Оюунгоо

Published

2024-04-13

Issue

Section

Original Articles