Protective effect of Odontites vulgaris Moench on lipopolysaccharide-induced acute lung injury in wistar rats

Authors

  • Б.Золзаяа АШУҮИС, Монгол Анагаах ухааны Олон Улсын Сургууль Author
  • Б. Дэжидмаа Уламжлалт Анагаах Ухаан Технологийн Хүрээлэн Author
  • Б.Цэрэнцоо АШУҮИС, Монгол Анагаах ухааны Олон Улсын Сургууль Author
  • Ч.Чимэдрагчаа Уламжлалт Анагаах Ухаан Технологийн Хүрээлэн Author

Keywords:

hot diseases, wistar rats, cytokines

Abstract

Үндэслэл: Эгэл башига (Odontites vulgaris Moench) ургамал нь УАУны халуун өвчний үед түгээмэл хэрэглэгддэг жор найралтууд дотор өндөр давтамжтайгаар ордог ба дэлгэрсэн, хуучирсан, хоосорсон халуун өвчнийг дарах, нядлах заалттай жоруудад голлогч эм болж хэрэглэгддэг. Зорилго: Харханд үүсгэсэн уушгины цочмог үрэвслийн үед Эгэл башига (Odontites vulgaris Moench) ургамлын үзүүлэх нөлөөг судлах. Арга, аргачлал: Уушгины үрэвслийн эмгэг загвар үүсгэх туршилтыг Li G нарын (2016) аргачлалын дагуу хийсэн ба липополисахаридыг 7.5 мг/кг тунгаар сүүлний венийн судсанд тарьж уушгины цочмог үрэвслийн эмгэг загвар үүсгэв. Эмгэг загвар үүсгэхээс өмнө Эгэл башига ургамлыг 224 мг/кг тунгаар 5 хоногийн турш өдөрт 1 удаа туршилтын бүлэгт уулгасан. Липополисахарид тарьснаас хойш 3, 6, 9, 12 цагийн давтамжтайгаар хархны зүрхэнд хатгалт хийж 2-3 мл цус авч сийвэнг ялган IL-1β ба TNFα цитокиныг элайза аргаар тодорхойлов. Мөн 12 цагийн дараа уушгины эдээс дээж авч гистологийн шинжилгээ хийж эмчилгээний нөлөөг үнэлэв. Үр дүн: Вистар харханд липополисахаридаар үүсгэсэн уушгины үрэвслийн эмгэг загварын үеийн үрэвслийн зарим цитокины хэмжээнд Эгэл башига ургамлын үзүүлэх нөлөөг судалж үзэхэд TNFα цитокины хэмжээ нь эрүүл харханд 23.5±4.24 пг/мл байсан бол хяналтын бүлэгт 3, 6, 9, 12 цагийн дараа 40.43±1.45, 39.0±2.2, 43.0±4.2, 43.6±1.4 пг/мл болж 40-46.2%-иар ихэссэн байв (p=0.01). Эгэл башига ургамлын 224 мг/кг тунд TNFα цитокины хэмжээ нь 34.56±3.7, 37.56±2.77, 35.32±2.16, 32.±2.1 пг/мл болж хяналтын бүлгээс 3-30%-иар хугацааны хамааралтайгаар бууруулсан байна (p=0.01). Эрүүл хархны IL-1β цитокин 3.1±0.34 пг/мл байсан бол эмгэг загвар буюу хяналтын бүлэгт 3, 6, 9, 12 цагийн дараа 5.8±0.61, 5.64±0.74, 7.38±0.21, 6.01±0.46 пг/мл болж 45.04-58%-иар өссөн байв (p=0.01). Харин Эгэл башига ургамлын 224 мг/кг тунд 5.13±.0.45, 4.73±0.64, 4.79±0.31, 4.27±0.22 пг/мл болж хяналтын бүлгээс 13.3-41.0%иар тус буурсан нь статистик ач холбогдолтой ялгаатай байв (p=0.05). Эд судлалын шинжилгээгээр Эгэл башига ургамлын бүлгийн хархны хэлтэнцэрт цусны судас өргөсч, цулцангийн хананд эритроцит эсүүд хуримтлагдсан, цөөн тооны үрэвслийн эсүүд нэвчирч, цулцангийн хана зузаарсан боловч загвартай харьцуулахад цулцангийн агаарын зай багасалт нь бага байна. Дүгнэлт: Липополисахаридаар үүсгэсэн уушгины цочмог үрэвслийн үеийн цитокины идэвхжлийг бууруулах ба бүтцийн өөрчлөлтөөс сэргийлэх үйлдэлтэй байна.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Author research profiles: Б.Цэрэнцоо

Published

2024-04-13

Issue

Section

Original Articles