A study of red blood cell distribution width: implications for glycemic control and diabetic complications

Authors

  • Н.Мөнх-Учрал АШУҮИС, АУС, Цус судлалын тэнхим Author
  • Б.Суяа АШУҮИС, АУС, Цус судлалын тэнхим Author
  • А.Отгонбат АШУҮИС, АУС, Цус судлалын тэнхим Author
  • Б.Оюунтөгс АШУҮИС, АУС, Дотоод шүүрэл судлалын тэнхим Author

Keywords:

red blood cell indices, type 2 diabetes

Abstract

Үндэслэл: Чихрийн шижин (ЧШ)-ийн хяналт, судасны хүндрэлийн оношилгоонд цусны эсүүд, тэдгээрийн нэмэлт үзүүлэлтүүд чухал ач холбогдолтой болохыг сүүлийн жилүүдэд судлаачид ихээр онцолж байна. Цусан дахь глюкозын түвшин тогтмол өндөр (гипергликеми) байх нь цусны сийвэнгийн осмос чанарыг ихэсгэж (гиперосмоляр байдал), улмаар исэлдэлтийн стресс, үрэвсэл, өөх тосны солилцооны алдагдалд хүргэснээр улаан эсүүдийн бөөгнөрөл нэмэгдэж, хэлбэрээ өөрчлөх чадвар буурч, эс доторх шингэнээ алдана. Зорилго: Улаан эсийн тархалтын өргөн ба чихрийн шижингийн хяналт, хүндрэл хоорондын хамаарлыг судлах. Арга, аргачлал: Уг судалгааг Монгол-Японы эмнэлгийн Дотоод шүүрэл судлалын амбулаториор үйлчлүүлсэн ЧШ хэвшинж-2 (ЧШХШ-2) оноштой эмчлүүлэгчдийн цусны дэлгэрэнгүй шинжилгээ (ЦДШ) дэх улаан эсийн үзүүлэлтүүдийг эрүүл хяналтын бүлэгтэй харьцуулан тохиолдол-хяналтын судалгааны загвараар; ЧШХШ2-той тохиолдлын бүлэгт улаан эсийн үзүүлэлтүүдийг гликемийн хяналт, хүндрэлтэй уялдуулан нэг агшингийн судалгааны загварыг ашиглан судлав. Цусны улаан эсийн үзүүлэлтийг “SysmexXN2000”, глюкозжсон гемоглобиныг “BМ-6010” биохимийн бүрэн автомат анализатораар хэмжсэн. Үр дүн: ЧШХШ2-той бүлэгт улаан эсийн тархалтын өргөн (RDW-SD), улаан эсийн дундаж эзлэхүүн (MCV) буурч, улаан эсийн гемоглобины ханамж (MCHC) ихэссэн нь тохиолдлын бүлэгтэй харьцуулахад статистик үнэн магадлалтай байв (p<0.001). Нас ба улаан эсийн тархалтын өргөн хоорондын хамаарал статистик ач холбогдолтой байгаа нь ЧШ-тэй хүмүүст илүү тод ажиглагдсан (ЧШ-тэй бүлэгт корреляцийн коэффициент r=0.297, p<0.001, харин ЧШ-гүй бүлэгт r=0.272, p<0.001). Олон хүчин зүйлсийн шинжилгээгээр нас, глюкозжсон гемоглобин (HbA1c)-ы ихсэлт нь бие даасан нөлөөтэй хүчин зүйлс болох нь батлагдсан ба RDW-н хэмжээ нас нэмэгдэхэд ихсэх, харин гликемийн хяналт муудахад буурч байв. Настай холбоотой өөрчлөлт нь ЧШ-ийн үргэлжилсэн жилээс хамааралгүй байв. Улаан эсийн тархалтын өргөний хэмжээ буурахад ЧШ-ийн архаг хүндрэлүүд элбэг тохиолдож байсан ба Логистик регрессийн шинжилгээгээр шалгахад ЧШ-ийн архаг хүндрэл илрэх магадлал глюкозжсон гемоглобины хэмжээ ихэссэн хүмүүст нэмэгдэхээс (OR=1.12, p=0.002) гадна улаан эсийн тархалтын өргөн буурсан хүмүүст (OR=1.07, p=0.032) илэрч байна. Дүгнэлт: Чихрийн шижингийн үеийн улаан эсийн бүтцийн өөрчлөлт RDW-ийн бууралтаар илэрч байна. Улаан эсийн бүтцийн өөрчлөлт илэрсэн хүмүүст ЧШ-ийн хяналт муу байх, архаг хүндрэлүүдийн эрсдэл өндөр байна.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Author research profiles: Н.Мөнх-Учрал, А.Отгонбат, Б.Оюунтөгс

Published

2024-04-13

Issue

Section

Original Articles