The study of the concentration of toxic elements in the hair of children in comparison with the anthropometric measurements
Keywords:
Хортой элемент, хүүхдийн үсний шинжилгээAbstract
Хортой элементүүд хүүхдийн оюун ухаан, бие махбодын өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж байна. Үсэн дэх хортой элементийн шинжилгээ нь цус, хумс, шээс, шүлс зэрэг бусад биологийн дээжтэй харьцуулахад инвазив бус, хүний үс нь тогтвортой шинж чанартай, цуглуулах, тээвэрлэх, хадгалахад тохиромжтой, хортой элементэд удаан хугацааны өртөлтийг илрүүлэх гэх мэт давуу талуудтай. Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга, аргачлал Нэг агшны загвараар, 2018 оны 5 болон 10 сард Нийслэлийн ерөнхий боловсролын дунд сургуулиудын 8-17 насны харьцангуй эрүүл, нийт 538 (эрэгтэй-257, эмэгтэй-281) хүүхдийг хамруулсан. Судалгааны картын дагуу асуумж авч, антропометрийн хэмжилт (жин, өндөр, бүсэлхийн тойрог) хийн, дагзны хэсгээс 0.5-1.0 г үсний дээж авч, Геологийн лабораторит Индукцийн холбоост масс спектрометрийн аргаар шинжилсэн. Үр дүн Хүүхдийн үсэн дэх хортой элементийн дундаж агууламж (мкг/г): Pb11.20(7.42-16.29), Аl-20.40(11.87-30.48), As-0.56(0.49-1.76), Cd0.009(0.010.08), Sn-0.92(0.49-1.82) байв. Al нас, өндөр, жин, бүсэлхийн тойргоос дунд зэргийн сөрөг хамааралтай, БЖИ-ээс сул сөрөг хамааралтай, Cd нас, өндөр, жингээс дунд зэргийн эерэг хамааралтай, БЖИ, бүсэлхийн тойргоос сул эерэг хамааралтай байсан ба Pb, As, Sn нас, өндрөөс сул эерэг хамааралтай байв. Pb, Al, As тус бүр 11-ээс доош насанд их агууламжтай (p<0.001). Pb, Al, As 139-145 см-ээс доош өндөртэй хүүхдэд их агууламжтай байлаа. Биеийн жингийн илүүдэл болон таргалалттай хүүхдэд Cd-н агууламж өндөр, жин багатай, туранхай хүүхдэд Al-ий агууламж өндөр байв. Дүгнэлт
In the MNUMS Digital Library
View this article in the digital library →
Author research profiles: Р.Оюунхишиг
Downloads
Published
Issue
Section
License
Articles in this journal are published under the Creative Commons Attribution 4.0 International License (CC BY 4.0). Anyone may copy, distribute and adapt the work, provided the authors and the source are properly credited. Copyright remains with the authors.
