Results of the study of microelements content in children

Authors

  • С. Азбаяр Физиологийн тэнхим, БАС, АШУҮИС Author
  • Р.Оюунхишиг Физиологийн тэнхим, БАС, АШУҮИС Author
  • Г.Оюунболор Физиологийн тэнхим, БАС, АШУҮИС Author
  • Г.Отгон Физиологийн тэнхим, БАС, АШУҮИС Author
  • Ж.Отгонболд Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар Author

Keywords:

Хүүхдийн үсний шинжилгээ, орчны бохирдол, лавламж хэмжээ

Abstract

Микроэлементийн тэнцвэртэй байдал нь бие махбодын хэвийн үйл ажиллагаа, өсөлт хөгжилтөнд нэн шаардлагатай бөгөөд биед агуулагдах түвшин тэнцвэртэй байх нь хоол тэжээлийн хэрэглээ, хүрээлэн буй орчны нөлөөлөл зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Сүүлийн жилүүдэд дэлхий даяар микроэлементийн талаар судалгаа эрчимтэй хийгдэж байгаа ч манай улсын хувьд хүүхдийн бие дэх микроэлементийн түвшинг тодорхойлох, цаашид дэлгэрүүлж судлах шаардлагатай. Арга аргачлал: Нийслэлийн Ерөнхий Боловсролын сургуулийг түшиглэн 8-17 насны харьцангуй эрүүл нийт 538 хүүхдийг хамруулж нэг агшингийн судалгааны загвараар гүйцэтгэсэн ба хүүхдийн дагзнаас 1гр орчим үс авч, Геологийн лабораторид “Индукцийн холбоост плазмын масс спектрометр”-ийн аргаар шинжилсэн. Үр дүн: Хүүхдийн микроэлементийн дундаж агууламж (мкг/г): Fe219.7(122.9-438), Zn-208.1(172.00-257.1), Cu-15.34 (11.87-19.89), Mn4.53(2.92-8.44), Se-0.49(0.49-0.74), Co-0.11(0.09-0.29), Cr-13.78(9.0920.35) байна. Fe, Mn, Cr-ын түвшин нь эрэгтэй, эмэгтэй хүүхдийн хувьд статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Author research profiles: Р.Оюунхишиг

Published

2022-04-28

Issue

Section

Original Articles