Establishment and clinical validation of the in-house real-time quantitative RT-PCR method for SARS-CoV-2 detection in saliva
Keywords:
Virus, SARS-CoV-2, RT-qPCR, Molecular biological diagnosisAbstract
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ), Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ын Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэлтийн Вирус Төвөөс гаргасан удирдамжаар Severe Acute Respiratory Syndrome CoroSARS-CoV-2 navirus 2 (SARS-CoV-2)-ийн халдварыг илрүүлэхэд амьсгалын замын Шүлс дээд ба доод хэсгээс авсан сорьцуудыг ашиглах боломжтой. Дэлхийн улс RT-qPCR орнуудад хамар залгиурын арчдас, залгиурын арчдас, шүлснээс SARSМолекул биологийн CoV-2-ийн халдварыг илрүүлж, баталгаажуулах real-time quantitative оношилгоо Reverse Transcriptase-Polymerase Chain Reaction (RT-qPCR)-ын аргыг ашиглаж байна. Ялангуяа сүүлийн хагас жилийн хугацаанд шүлснээс SARS-CoV-2-ийн халдварыг илрүүлэх RT-qPCR-ын аргууд олноор боловсруулагдаж, эмнэлзүйн туршилт судалгаа цөөнгүй хийгдсэн бөгөөд АНУ, Япон, Филиппин зэрэг орнуудад хэрэглээнд нэвтрээд байна. Бид эх орондоо шүлснээс нуклейн хүчил ялгалгүйгээр шууд SARS-CoV-2 вирусийг RT-qPCR-аар илрүүлэх in-house оношлуурын технологийг боловсруулаад байна. Энэхүү оношлуурыг Монгол улсад ашиглаж буй гадаад орноос авсан худалдааны цомогтой харьцуулан судлахаар энэхүү судалгааны ажлыг хийлээ. Зорилго: Шүлснээс SARS-CoV-2 вирусийг илрүүлэх in-house оношлуурыг одоогоор манай оронд оношилгоонд ашиглаж буй худалдааны цомогтой харьцуулах, өвөрмөц болон мэдрэг чанарыг тодорхойлох. Арга аргачлал: Судалгааг аналитик судалгааны нэг агшингийн загвараар хийж гүйцэтгэв. Судалгаанд оролцогчдыг түүвэрлэхдээ зорилтот түүврийн аргыг ашиглав. Энэхүү туршилт судалгаанд SARS-CoV-2 вирусийн халдвар батлагдан Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-д хэвтэн эмчлүүлж байсан 41 хүн оролцсон. Мөн SARS-CoV-2 вирусийн халдвар авсан тодорхойгүй 19 хүнийг судалгаанд оролцуулав. Үр дүн: Энэ судалгаанд нийт 60 хүн хамрагдсан. Эдгээр оролцогчдын дундаж нас 39.56 (95% CI, 33.7-45.4) байв. Тэдний 63.3% (n=38)-ийг эмэгтэйчүүд эзэлж байлаа. ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан 41 хүний хувьд онош батлагдсанаас хойших хугацаа дунджаар 4.88 (IQR, 3-7.5) хоног байлаа. Шинжилгээний үр дүнгээр судалгаанд оролцогчдын 66.7% (n=40) SARS-CoV-2-ийн халдвартай, 33.3% (n=20) халдваргүй тохиолдлууд байлаа. Дүгнэлт: Судалгааны үр дүнгээр өвчтний шүлснээс SARS-CoV-2 вирусийг илрүүлэх in-house оношлуур хамар залгиурын арчдасны сорьцонд Allplex™ 2019-nCoV оношлуураар хийсэн шинжилгээний хариутай 100% нийцэж байна. In-house оношлуурын сөрөг хариуны нийцэл 100% (83.2-100), эерэг хариуны нийцэл 100% (91.2-100) байгааг тогтоолоо. Энэхүү үр дүн нь шинээр боловсруулсан in-house оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлэх бүрэн боломжтой болохыг харуулж байна.
In the MNUMS Digital Library
View this article in the digital library →
Author research profiles: Г.Чимэдлхамсүрэн, Ж. Жамбалдорж, Ч.Гансүх, Л.Дэлгэрзул, Г.Батбаатар, Д.Нямбаяр
Downloads
Published
Issue
Section
License
Articles in this journal are published under the Creative Commons Attribution 4.0 International License (CC BY 4.0). Anyone may copy, distribute and adapt the work, provided the authors and the source are properly credited. Copyright remains with the authors.
