High-performance liquid chromatography method for quantification of ropivacain hydrochloride in injection

Authors

  • Б.Сувдгэрэл Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Эм зүйн сургууль Author
  • Б.Баясгалан Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Эм зүйн сургууль Author
  • Э.Сарнайзул Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Эм зүйн сургууль Author

Keywords:

Anaesthetic drug, retention time, guard column, chromatographic conditions

Abstract

Монгол улсад үйлдвэрлэгдсэн Ропивакайн 7.5 мг/мл, Ропивакайн 10 мг/мл тарилгын уусмал эмийн үндсэн үйлчлэгч бодис болох ропивакайн гидрохлоридын таних урвал болон тооны тодорхойлолтыг өндөр идэвхт шингэний хроматограф (ӨИШХ)ийн 2 аргачлалаар хамгаалагч колонк ашигласан болон ашиглаагүй гэсэн байдлаар хийж гүйцэтгэсэн. Ингэхэд хамгийн тохиромжтой нь хөдөлгөөнт фаз: ацетонитрил:А уусмал/75:25 (A уусмал калийн дигидрофосфатын pH 2.5 буфер уусмал), баганын дулаан: +25 хэм, багана: С-18, 3CR, 83*4.6 мм, урсгалын хурд: 1.0 мл/мин, хэмжилтийн долгионы урт: 220нм, хамгаалагч колонк ашиглаагүй нөхцөл байв. Энэ аргачлалын дагуу стандарт бодисын уусмалтай харьцуулан хроматограф явуулан хроматограммыг бүртгэж баригдах хугацааг тодорхойлоход стандарт уусмалын баригдах хугацаа дунджаар 1.73 минут, судалж буй уусмалуудын баригдах хугацаа дунджаар 1.69 минут байв. Хроматограммын пикийн хэлбэр зөв, төгсгөлийн фактор 2-оос бага, ропивакайны гидрохлоридын агууламжийг тооцоход 7.33 мг/мл, 9.83 мг/мл байв.

In the MNUMS Digital Library

View this article in the digital library →

Published

2021-03-21

Issue

Section

Original Articles